Пэйжийн чатанд админы нэр харуулах

Пэйжийн чатанд хэрэглэгчдэд хариулсан админы нэрийг харуулах тохиргоог асаах заавар.

2:34 бичлэг4 алхамШинэчилсэн: 2026.09.28

Пэйжийн чатанд хэрэглэгчдэд тань хариулсан админы нэр харагддаг болгож болно. Жишээ нь, “Оператор 1” гэх мэт нэр, эсвэл “Хулан”, “Бат-Болд” гэх мэт ажилтны жинхэнэ нэрийг харуулж болно. Энэ тохиргоо анхнаасаа унтраалттай байдаг тул идэвхжүүлэх шаардлагатай.

Админуудын жагсаалтыг нээх

Тохиргоо цэс рүү орж, Админууд хэсгийг сонгоод Админууд удирдах дээр дарна.

Админаа сонгох

Энэ тохиргоог админ бүр дээр тусад нь асаана. Бүх админд асааж болно, эсвэл эхлээд өөр дээрээ асааж болно.

Жагсаалтаас өөрийн хаягийг нээнэ. Таны имэйл (ихэвчлэн Facebook-тэй холбоотой имэйл) болон эрх харагдана.

Харилцан яриа хэсгийн тохиргоог асаах

Доош гүйлгээд Харилцан яриа хэсгийг олно. Энд хоёр сонголт байна.

  • Админы нэрээр хариулах сонголтыг асаана. Ингэснээр чатанд хариулсан админы нэр харагдана.
  • Нөгөө сонголтыг асаавал админ хариулмагц тухайн харилцан яриа түүнд автоматаар хуваарилагдана. Шаардлагагүй бол үүнийг унтраалттай үлдээж болно.

Сонголтоо хийгээд Хадгалах дээр дарна.

Үр дүнг шалгах

Одоо админы хариултын өмнө нэр нь харагдана. Жишээ нь, хэрэглэгч “Сайн байна уу” гэж бичихэд хариулт нь “Support 1: Сайн байна уу” гэж харагдана.

Ингэснээр хэрэглэгч аль ажилтан хариулсныг мэдэж, дараа нь тухайн ажилтны нэрээр хандахад амар болно.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…