Messenger/IG (#10) You need one time notification permission for this message

Пэйж нэг удаагийн мэдэгдэл (OTN) илгээх зөвшөөрөлгүй байхад OTN мессеж явуулахад гарна. Зөвшөөрөл хүсэх, эсвэл OTN блокийг хасаад 24 цагийн дотор илгээнэ.

6 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Messenger/IG (#10) You need one time notification permission for this message. To get that go to Advanced Messaging under your Page Settings to request the permission. - code: 10

Пэйж нэг удаагийн мэдэгдэл (One-Time Notification, OTN) илгээх зөвшөөрөлгүй байхад OTN мессеж илгээх гэж оролдоход энэ алдаа гарна.

Яагаад гардаг вэ?

  1. Пэйж OTN зөвшөөрөл аваагүй: өрөлтөд OTN хүсэлтийн блок (“Notify me” товч) байгаа ч пэйж зөвшөөрөл аваагүй. Ялангуяа өөр пэйжид зориулсан template-ээс өрөлт хуулсан үед гардаг.
  2. Зарлалыг OTN төрлөөр илгээсэн: зарлалыг OTN төрлөөр 24 цагаас хойш явуулахаар тохируулсан.
  3. Instagram дээр OTN ашигласан: Meta-гийн бодлогоор One-Time Notification нь Instagram-ийн мессежийн API-д байхгүй.
  4. Зөвшөөрөл цуцлагдсан: пэйжийг дахин холбосон, эсвэл зөвшөөрөл цуцлагдсан.

Хэрхэн засах вэ?

Алдаа гарсан өрөлтийг олох

Алдааны мэдээлэл-ээс алдаа аль өрөлт эсвэл зарлал дээр гарсныг тодорхойлно. Мөн Messenger дээр үү, Instagram дээр үү гэдгийг шалгана.

OTN зөвшөөрөл хүсэх (Messenger)

Facebook пэйжийн Settings → Advanced Messaging → One-Time Notification хэсэгт Request дарна.

  • Сонголт харагдаж байвал зөвшөөрөл аваад панел дээр пэйжээ дахин холбож (Холболт сэргээх) эрхээ шинэчилнэ.
  • Сонголт харагдахгүй бол Meta энэ боломжийг таны пэйжид олгоогүй гэсэн үг. Дараагийн алхам руу шилжинэ.

OTN блокийг өрөлтөөс хасах

Зөвшөөрөл авах боломжгүй, эсвэл Instagram суваг бол OTN хүсэлтийн блок болон OTN төрлийн зарлалыг устгана.

24 цагийн дотор илгээх

Зарлалын шүүлтүүрээр зөвхөн сүүлийн 24 цагт чатботтой харилцсан хэрэглэгчдийг сонгоно. Өрөлт дотроо хэрэглэгчийг хариу бичих, товч дарахад хүргэх асуулт, товч ашиглаж 24 цагийн хугацааг нээлттэй байлгана.

Өөр сувгаар холбогдох арга нэмэх

Хожим мэдэгдэл илгээх шаардлагатай бол өрөлт дотроо Get User Data алхмаар утас, имэйлийг нь авч, SMS эсвэл имэйлээр холбогдоно. Мөн Click-to-Messenger зар ашиглаж хэрэглэгчийг дахин чатлуулж болно.

Дахин турших

Засварласан өрөлт болон зарлалаа өөрийн профайлаар туршина.

Зөвлөмж

  • Facebook-ийн дүрмээр чатбот хэрэглэгчид сүүлд мессеж бичсэнээс нь хойш 24 цагийн дотор л чөлөөтэй мессеж илгээж болно. Тиймээс зарлалаа зөвхөн сүүлийн 24 цагт чатботтой харилцсан хүмүүст илгээгээрэй.
  • Instagram дээр “Мэдэгдэл авах” боломж огт байхгүй.
  • Хэрэглэгчтэй хожим холбогдох шаардлагатай бол чатботоор утас эсвэл имэйлийг нь авч үлдээрэй. Бид энэ алхмыг өрөлтөд тань нэмж тохируулж өгье.
  • Хуучин хэрэглэгчдээ дахин идэвхжүүлэх бол Click-to-Messenger зар хамгийн найдвартай арга.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх