(#10900) Activity already replied to

Хоёр коммент автоматжуулалт нэг комментод зэрэг хариулах гэж оролдоход гардаг алдаа. All comments тохиргоо болон түлхүүр үгийн давхцлыг арилгаж засна.

4 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: (#10900) Activity already replied to - code: 10900

Хоёр ба түүнээс дээш коммент автоматжуулалт нэг хүний комментод зэрэг хариулах гэж оролдоод бие биенээ хаасан үед энэ алдаа гарна. Нэг комментод зөвхөн нэг автоматжуулалт хариулах ёстой тул давхцлыг нь арилгана.

Яагаад гардаг вэ?

  • All Posts болон All comments сонгосон автоматжуулалт бүх постын бүх комментод хариулж байхад өөр автоматжуулалт ч мөн адил комментод хариулахаар тохируулагдсан.
  • Хоёр автоматжуулалт Comments equal to эсвэл Comments that contain хэсэгт ижил түлхүүр үг ашигласан.

Хэрхэн засах вэ?

Facebook Comment Automations хэсгийг нээх

Чадварууд цэснээс Facebook Comment Automations хэсэг рүү орно.

Автоматжуулалт бүрийг шалгах

Жагсаалтад байгаа бүх коммент автоматжуулалтыг нэг бүрчлэн нээж шалгана. Track comments on хэсэгт All Posts сонгосон бол Reply to хэсгийг харна.

All comments давхцлыг арилгах

Reply to хэсэгт All comments сонгосон автоматжуулалт байвал жагсаалтад өөр коммент автоматжуулалт байх ёсгүй.

Олон автоматжуулалт ашиглах бол тэдгээрийн аль нь ч All Posts болон All comments хоёрыг зэрэг сонгосон байж болохгүй.

Түлхүүр үгийн давхцлыг арилгах

Reply to хэсэгт Comments equal to эсвэл Comments that contain сонгосон бол бусад автоматжуулалтад ижил түлхүүр үг давхардаж ороогүй эсэхийг шалгана. Нэг түлхүүр үг зөвхөн нэг автоматжуулалтад байх ёстой.

Давхцлыг олоход хэцүү бол илүү автоматжуулалтуудаа устгаад, хэрэгтэйгээ шинээр тохируулаарай.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх