Instagram-ийн өрөлт үүсгэх

Instagram-д зориулсан өрөлт үүсгэж, блок бүрийн мессежийн төрлийг Instagram болгоод нийтлэх хүртэлх алхмууд.

2:20 бичлэг7 алхамШинэчилсэн: 2026.09.28

Instagram дээр чатбот ажиллуулахын тулд эхлээд Instagram-д зориулсан өрөлт үүсгэнэ. Энэ зааварт “Үндсэн цэс” нэртэй өрөлт үүсгэж, нийтлэх хүртэлх алхмуудыг харуулна. Эхлэхээс өмнө Instagram-ийг нэмэлтээр авч, холболтоо хийсэн байх шаардлагатай.

Шинэ өрөлт үүсгэх

Зүүн талын цэснээс Өрөлт хэсгийг нээгээд Шинээр үүсгэх товчийг дарна.

Гарч ирэх цонхонд өрөлтийн нэрийг бичээд (жишээ нь “Үндсэн цэс”) Үргэлжлүүлэх товчийг дарна.

Эхний блокийн мессежийн төрлийг сонгох

Өрөлтийн цонхонд Эхлэх хэсгийн доор байрлах Мессеж илгээх блок дээр дарна.

Зүүн талд нээгдэх хэсгийн Мессежийн төрөл жагсаалтаас Instagram гэснийг сонгоно. Анхдагч байдлаар Omnichannel сонгогдсон байдаг.

Контент нэмэх

Контент нэмэх дээр дарж, хэрэглэгчид илгээх мессежээ бичнэ. Жишээ нь “Сайн байна уу? Мэдээлэл аваарай”.

Товчлуур нэмж, дараагийн блоктой холбох

Мессежийн доорх Товчлуур нэмэх дээр дарна. Товчлуурын шошго талбарт товчлуурын нэрийг бичээд (жишээ нь “Холбоо барих”) Хадгалах товчийг дарна.

Дараа нь товчлуураас цааш дараагийн блокийг нэмж холбоно. Хэрэглэгч товчлуур дээр дарахад энэ блокийн мессеж илгээгдэнэ.

Дараагийн блокийг мөн Instagram болгох

Шинээр нэмсэн блок дээр дарж, Мессежийн төрөл жагсаалтаас мөн Instagram гэснийг сонгоно. Дараа нь контентоо оруулна (жишээ нь утасны дугаар).

Өрөлтөө нийтлэх

Бүх блокоо бэлэн болгосны дараа баруун дээд буланд байрлах Нийтлэх товчийг дарна.

Өрөлтийн жагсаалтаас шалгах

Өрөлтүүд жагсаалт руу буцаж, өрөлтөө олно. Нэрийн өмнө шар тэмдэг байвал өрөлт нийтлэгдээгүй байна гэсэн үг. Шар тэмдэггүй байх ёстой.

Төлөв болон Харилцан яриа асаалттай үед өрөлт ажиллана.

Instagram-ийн өрөлтийн бүх блокийн мессежийн төрөл заавал Instagram байх ёстой. Messenger гэх мэт өөр төрөл сонговол өрөлт Instagram дээр ажиллахгүй.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…