Instagram-ийн коммент автоматжуулалт тохируулах
Instagram пост дээр коммент бичсэн хүнд өрөлтөөр автоматаар мессеж илгээж, аль комментод хариулахаа тохируулна.
Коммент автоматжуулалт нь Instagram-ийн пост дээр коммент бичсэн хүнд автоматаар мессеж илгээдэг. Энэ нь Facebook-ийн коммент автоматжуулалттай ерөнхийдөө адилхан тул Facebook-ийн коммент автоматжуулалтын бүрэн заавар бичлэгийг эхлээд үзвэл илүү ойлгомжтой. Энэ зааварт Instagram хаягийн хамгийн сүүлийн пост дээр коммент бичсэн хүмүүст заавар бичлэгийн линк илгээх жишээг харуулна.
Хариултын өрөлт үүсгэх
Эхлээд коммент бичсэн хүнд илгээх өрөлтөө бэлдэнэ. Өрөлт хэсэгт Шинээр үүсгэх дээр дарж, өрөлтөө нэрлэнэ (жишээ нь “Instagram хичээл”).
Мессежийн төрлийг Instagram Comment Reply болгох
Өрөлт дотор хамгийн түрүүнд Мессежийн төрөл жагсаалтаас Instagram Comment Reply гэснийг сонгоно. Коммент автоматжуулалтад холбох өрөлтөд үүнийг заавал анхаарна.
Facebook-ийн коммент автоматжуулалтын хувьд Facebook Comment Reply гэснийг сонгоно.
Мессеж, товчлуур нэмж нийтлэх
Контент нэмэх дээр дарна. Текст, зураг гэх мэт контент нэмж болно. Энд пост дээр коммент бичсэн хүнд ямар мессеж илгээхийг тохируулна. Жишээ нь “Instagram хичээл үзэх заавар бичлэгүүдийн линк” гэж бичнэ.
Товчлуур нэмэх дээр дарж, товчлуурыг “Үзэх” гэж нэрлэнэ. Линк нээх тул Вэбсайт нээх гэснийг сонгоод, хуулж авсан линкээ (жишээ нь YouTube дээрх заавар бичлэгүүдийн линк) буулгаад Хадгалах дарна.
Өрөлт бэлэн болмогц Нийтлэх дарна.
Шинэ коммент автоматжуулалт үүсгэх
Зүүн талын цэснээс Чадварууд хэсгийг нээж, Instagram коммент автоматжуулалт гэснийг сонгоно.
Шинээр үүсгэх дээр дарж, автоматжуулалтаа нэрлээд (жишээ нь “Заавар бичлэг”) Үргэлжлүүлэх дарна.
Аль пост дээр ажиллахыг сонгох
Track comments on хэсэгт хоёр сонголт байна:
- All Posts: бүх пост дээрээ ижил өрөлт, ижил мэдээлэл илгээнэ.
- Specific post: пост, reel тус бүрд тусдаа автоматжуулалт хийнэ.
Specific post гэснийг сонговол Сонгох дээр дарна. Published хэсэгт таны бүх пост болон reel харагдана. Хүссэн постоо (жишээ нь хамгийн сүүлд оруулсан постоо) сонгоод Үргэлжлүүлэх дарна.
Хувийн болон нийтийн хариултыг тохируулах
Private reply to comment нь коммент бичсэн хүнд мессежээр очих хариулт юм. Дараах сонголтууд байна:
- AI агент: хиймэл оюун ухаан ашигладаг бол сонгоно.
- Текст: энгийн текст илгээнэ.
- Өрөлт: бэлдсэн өрөлтөө илгээнэ.
- Байхгүй: мессеж илгээхгүй.
Энэ жишээнд Өрөлт гэснийг сонгоод, саяны үүсгэсэн “Instagram хичээл” өрөлтөө сонгоно.
Public reply to comment нь коммент дор нь хариу (reply) үлдээх тохиргоо юм. Энд мөн AI агент, Текст, Өрөлт сонголтууд адилхан байна. Энэ жишээнд Байхгүй гэснийг сонгоно.
Ямар комментод хариулахыг сонгох
Reply to хэсэгт гурван сонголт байна:
- All comments: бүх комментод хариулна.
- Comments equal to: зөвхөн яг заасан үгийг бичсэн комментод хариулна. Жишээ нь “1” гэж тохируулбал зөвхөн “1” гэж бичсэн хүнд хариулж, өөр үг нэмж бичсэн комментод хариулахгүй.
- Comments that contain: заасан үг, тоог агуулсан бол өөр үгтэй хамт бичсэн ч хариулна.
Энэ жишээнд All comments гэснийг сонгоно.
Бусад сонголтыг тохируулах
Бусад сонголтууд хэсэгт чухал тохиргоонууд байна:
- Exclude comments with these keywords: энд бичсэн үгтэй (жишээ нь хараалын үг) комментод хариулахгүй.
- Hide comments with these keywords: асаавал эдгээр үгтэй комментыг автоматаар нууна.
- Only reply to new contacts: зөвхөн шинэ хэрэглэгч буюу пэйж рүү тань өмнө нь чат бичиж, пост дээр тань коммент үлдээж байгаагүй хүмүүст хариулна.
- Reply only once to each user in one post.: нэг пост дээр нэг хүнд зөвхөн нэг удаа, анхны комментод нь хариулна. 20-оос олон коммент бичсэн ч нэг л удаа хариулна.
- Reply to users who have already commented in others posts.: эхний сонголтын эсрэг. Таны пост дээр өмнө нь коммент бичиж байсан хэрэглэгчдэд хариулна.
- Don't reply to replies to comments.: коммент доор бичигдсэн reply-д хариулахгүй. Асааснаар ачааллаас сэргийлнэ.
Хамгийн доор байрлах Reply After хэсгээс хэдий хугацааны дараа хариулахаа сонгоно. Шууд эсвэл тодорхой хугацааны (жишээ нь 5, 10 секунд) дараа хариулж болно. Энэ жишээнд Шууд гэснийг сонгоно.
Хадгалж, туршиж үзэх
Хадгалах дарна. Автоматжуулалт тань жагсаалтад гарч ирэх бөгөөд Төлөв нь асаалттай байна. Одоогоор хэн ч коммент бичээгүй тул Хариултууд 0 байна.
Сонгосон пост дээрээ коммент бичиж туршина. Коммент бичсэн хүнд Instagram чатаар тохируулсан мессеж “Үзэх” товчтойгоо ирнэ.
Анхаарах зүйл
- Коммент автоматжуулалтын өрөлтөд товчлуур нэмж болно. Гэхдээ нэг товчлуур нэмээд, түүнээсээ дараагийн өрөлт рүүгээ салаалуулах нь илүү тохиромжтой.
- AI агент ашиглан коммент автоматжуулалт хийх тухай тусдаа заавар бичлэг бий.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…