Үйлчилгээгээ захиалж, төлбөрөө төлөх

Хэрэглэгчийн хэсэгт (cp.smartbot.mn) бүртгүүлж, Smartbot үйлчилгээгээ захиалаад нэхэмжлэлийн дагуу төлбөрөө төлөх заавар.

7:39 бичлэг12 алхамШинэчилсэн: 2026.09.28

Энэ зааварт Smartbot үйлчилгээг захиалж, төлбөрөө төлөх алхмуудыг тайлбарлана. Бүртгэл, захиалга, нэхэмжлэлтэй холбоотой бүх зүйл хэрэглэгчийн хэсэг (cp.smartbot.mn) дээр хийгдэнэ.

Smartbot-ын Facebook пэйж рүү бичих

Хамгийн түрүүнд Smartbot-ын Facebook пэйж рүү чат бичнэ. Smartbot-ын зөвлөгөө, тусламж бүгд Facebook пэйжээр дамжин явагддаг.

Жишээ нь, “Чатбот сонирхож байна” эсвэл “Чатбот авъя” гэж бичихэд хангалттай. Хариуд нь дараагийн алхмууд болон бүртгүүлэх холбоос ирнэ.

Бүртгүүлэх холбоосыг нээх

Үйлчилгээ авахын тулд эхлээд вэб сайтад бүртгүүлнэ. Бүртгүүлснээр танд нэхэмжлэл үүсэж, цаашид пэйжийнхээ үйлчилгээг сунгах боломжтой болно.

Ирсэн холбоос дээр дарж хэрэглэгчийн хэсгийн бүртгүүлэх хуудсыг нээнэ.

Бүртгэлийн мэдээллээ бөглөх

  • Нэр, имэйл хаяг, утасны дугаараа оруулна.
  • Байгууллагын пэйжид зориулж авч байгаа бол байгууллагын нэр, регистрийн дугаарыг бичнэ. Ингэснээр төлбөрийн баримт байгууллагын регистрийн дугаар дээр гарна.
  • Хот, аймаг болон хаягийн мэдээллээ бөглөнө.
  • Пэйжийнхээ нэрийг оруулна. Энэ бол хамгийн чухал талбар.

Мессежийн дугаараа оруулж бүртгүүлэх

Төлбөрийн сануулга, нэхэмжлэл хүлээн авах мессежийн дугаараа оруулна. Энэ дугаар дээрх утасны дугаартай адил эсвэл өөр байж болно.

Нэхэмжлэл, төлбөрийн сануулга, сунгалтын мэдээлэл голчлон таны бүртгэлтэй имэйл болон энэ дугаар руу очдог. Тиймээс анхааралтай бөглөнө үү.

Нууц үгээ үүсгэж, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөөд Бүртгүүлэх дээр дарна.

Хэрэглэгчийн хэсэгт нэвтрэх

Бүртгүүлсний дараа хэрэглэгчийн хэсэгт нэвтэрнэ. Өмнө нь бүртгүүлсэн бол шууд нэвтэрнэ.

Энд та үйлчилгээгээ захиалах, төлбөрийн нэхэмжлэлээ харах зэрэг үйлдлийг хийнэ.

Үндсэн платформ, төлбөрийн хугацаагаа сонгох

Танд одоогоор үйлчилгээ байхгүй бол энэ тухай мэдэгдэл харагдана. Энэ үед Shop товчийг дарна.

Үндсэн платформын үйлчилгээ гарч ирнэ. Төлбөрийн хугацаагаа сонгоно: сараар, улирлаар, хагас жилээр эсвэл жилээр. Хугацаа тус бүрийн үнэ дэлгэц дээр харагдана.

Хагас жил болон нэг жилийн сонголт хямдралтай. Сар бүр нэхэмжлэл төлөх нь танд тохиромжгүй бол эдгээрийг сонгож болно.

Нэмэлт платформ сонгох

Facebook-ээс гадна Instagram эсвэл вэб сайтдаа чатбот ашиглах бол нэмэлт платформ сонгоно. Нэмэлт платформ хямдралтай үнээр бодогдоно.

Таны сонголтоос хамааран нийт үнэ автоматаар бодогдоно.

Нэмэлт үйлчилгээ сонгох

Шаардлагатай бол дараах нэмэлт үйлчилгээг сонгоно.

  • Өрөлт хийлгэх: өрөлтөө өөрөө хийж амжихгүй бол Smartbot-оор хийлгэж, чатботын мэдээллээ бэлтгүүлж болно. Энэ нь нэг удаагийн төлбөртэй. Үнэ нь тогтмол биш бөгөөд чатботын мэдээлэл их байх тусам ажлын хэмжээ нэмэгдэж, үнэ өөрчлөгдөж болно.
  • Хиймэл оюун ухаан (AI): нэмэлт боломж тул сарын төлбөр дээр нэмэгдэж бодогдоно.
  • Хиймэл оюун ухааныг сургах: заавар, зөвлөгөө авч өөрсдөө сургавал сургалтын төлбөр авахгүй. Smartbot-оор сургуулах бол нэг удаагийн нэмэлт төлбөртэй.
  • Цаг захиалга: цаг захиалгын системийг мөн нэмж авах боломжтой.

Сонголтоо хийгээд доош гүйлгэж Үргэлжлүүлэх дээр дарна.

Купон код оруулах

Купон код байвал оруулна. Байхгүй бол шууд тооцоо хийх алхам руу үргэлжлүүлнэ.

Утасны дугаараа баталгаажуулах

Бүртгэл тань хараахан баталгаажаагүй бол захиалга хийх үед баталгаажуулалт хүсэх цонх гарна. Таны бүртгэлтэй утасны дугаарт баталгаажуулах код ирнэ.

Кодоо оруулаад Шалгах дээр дарна. Код ирээгүй бол кодыг дахин авах, эсвэл Smartbot-ын Facebook пэйжээр дамжуулан туслах багтай холбогдох боломжтой.

Нэхэмжлэлээ шалгаж, төлбөрөө шилжүүлэх

Таны нэхэмжлэл үүснэ. Нэхэмжлэл дээр дараах мэдээлэл харагдана:

  • Нэхэмжлэлийн дугаар, жишээ нь 9584
  • Төлөх хугацаа
  • Төлөв: Төлөгдөөгүй
  • Банк, дансны дугаар, хүлээн авагч байгууллагын нэр

Заасан данс руу төлбөрөө шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр N үсгийн араас нэхэмжлэлийн дугаараа бичнэ, жишээ нь N9584.

Ингэж бичсэн төлбөрийг систем автоматаар тооцдог. Дараагийн сунгалтаа ч мөн ийм байдлаар төлбөл пэйж тань автоматаар сунгагдаж, чатбот тасралтгүй ажиллана.

Төлбөрөө шалгаж, Smartbot-той холбогдох

Төлбөр орсны дараа нэхэмжлэлийн төлөв Төлөгдсөн болж өөрчлөгдөнө.

Дараа нь Smartbot-ын Facebook пэйж рүү нэхэмжлэлийнхээ дугаарыг бичиж, төлбөрөө төлснөө мэдэгдэнэ. Ингэснээр туслах багтай холбогдож, пэйжээ холбуулна.

Гүйлгээний утга дээр N үсэг болон нэхэмжлэлийн дугаараа заавал бичээрэй, жишээ нь N9584. Ингэж бичээгүй бол төлбөр тань автоматаар бүртгэгдэхгүй байж болно.

Үүнийг Хэрэглэгчийн панелд хийнэ.cp.smartbot.mn

Хэрэглэгчийн панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…