Нэмэлт платформоо хэрхэн өөрөө холбох вэ?

Үндсэн үйлчилгээн дээр хэрхэн нэмэлт үйлчилгээ захиалан холболт хийх заавар.

4:28 бичлэг8 алхамШинэчилсэн: 2026.10.17

Чатботын удирдах хуудсыг нээх

Хэрэглэгчийн хэсэгт нэвтэрч, Хянах самбар дээрх чатботынхоо Удирдах / Нэмэлт авах товчийг, эсвэл Миний үйлчилгээ хэсгийн Удирдах товчийг дарна. Чатботын Платформууд жагсаалттай хуудас нээгдэнэ.

Нэмэх платформоо асаах

Платформууд жагсаалтаас нэмэх платформынхоо (жишээ нь Instagram) хажуугийн товчийг асаана. Нэмэлт платформ бүр сард 30,000₮ бөгөөд Тооцоо хэсэгт шууд нэмэгдэнэ.

Төлбөрийн мөчлөг, тооцоогоо шалгах

Төлбөрийн мөчлөг хэсгээс Сар бүр, 3 сар тутам, 6 сар тутам (3% хямд) эсвэл Жил бүр (Эхний 2 сар үнэгүй) сонголтыг харна. Тооцоо хэсэгт сарын нийт дүн болон Одоо төлөх нэхэмжлэх гарна. Нэмэлтийн хугацаа чатботын дуусах хугацаатай адил тул үлдсэн хоногоор нь тооцогдоно.

Нэхэмжлэх үүсгэх

Нэхэмжлэх үүсгэх товчийг дарж, гарч ирэх цонхонд OK дарна. Нэхэмжлэх үүсч, "Төлөгдсөний дараа нэмэлт идэвхжинэ" гэсэн мэдэгдэл гарна.

Нэхэмжлэлээ онлайнаар төлөх

Нэхэмжлэхийн хуудсан дээрх Төлөх товчийг дарна. Төлбөр төлөх цонхны Онлайн төлбөр хэсгээс Онлайн төлбөр эхлүүлэх дарж, PePay-ийн хуудсаар QPay, банкны апп эсвэл картаар төлнө. Банкны шилжүүлэг болон Дансны үлдэгдэл сонголт ч бас бий.

Төлбөр баталгаажсаныг шалгах

Төлбөр амжилттай болмогц нэхэмжлэх Төлөгдсөн төлөвтэй болно. Миний үйлчилгээ хэсэгт ороход чатботын тань дээр Instagram нэмэгдэж, дараагийн төлбөрийн дүн шинэчлэгдсэн харагдана.

Панел нээж Сувгууд хэсэгт орох

Миний үйлчилгээ хэсгийн Панел нээх товчийг дарна. Чатботын панел Тохиргоо хуудсаараа нээгдэж, Сувгууд (Channels) табд Facebook Messenger, Instagram сувгууд харагдана.

Шинэ платформоо холбох

Instagram дээр дарахад Connect (Холбох) товч гарч ирнэ. Тайлбарт бичсэнээр Instagram аппын Settings > Privacy > Messages хэсэгт Allow Access to Messages тохиргоог асааж, дараа нь Connect (Холбох) дарж холбоно.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх