(#100) Length of param message[text] must be less than or equal to 2000
Текст мессеж Messenger-ийн 2000 тэмдэгтийн хязгаараас урт байна. Урт текстийг хэд хэдэн блокт хувааж, AI-ийн хариултын уртыг хязгаарлана.
Алдааны мэдээлэлд ингэж харагдана: (#100) Length of param message[text] must be less than or equal to 2000 - code: 100
Илгээх гэж буй текст мессеж Messenger-ийн хязгаар болох 2000 тэмдэгтээс урт байгаа тул энэ алдаа гарна. Текстийг хуваах эсвэл богиносгож засна.
Яагаад гардаг вэ?
- AI-ийн хариу хэт урт: хамгийн түгээмэл шалтгаан. AI-ийн (ChatGPT, Gemini) хариуг {{ai_response}} гэх мэт талбарт хадгалаад шууд илгээх үед урт хариу ирвэл алдаа гарна.
- Урт статик текст: үнийн жагсаалт, үйлчилгээний нөхцөл, бүтээгдэхүүний тайлбарыг нэг текст блокт бичсэн.
- API-аас ирсэн урт текст: External Request-ээр татсан бүтээгдэхүүний тайлбар, мэдээ гэх мэт.
- Олон custom field нэгтгэсэн: текст болон хэд хэдэн талбарын утга нийлээд 2000-аас давсан.
Хэрхэн засах вэ?
Алдаатай алхмыг олох
Алдааны мэдээлэл-ээс алдаа аль өрөлтийн аль Мессеж илгээх (Send Message) блок дээр гарсныг тодорхойлно. Текст нь статик уу, AI-аас ирсэн үү, API-аас ирсэн үү гэдгийг мөн шалгана.
Статик текстийг хуваах
Урт текстийг 2-3 тусдаа текст блокт хуваана. Нэг блок Messenger дээр 2000 тэмдэгтээс (товчтой бол 640-өөс), Instagram дээр ойролцоогоор 500 кирилл үсгээс бага байх ёстой.
Үйлчилгээний нөхцөл, бүтэн үнийн жагсаалт гэх мэт маш урт мэдээллийг вэб хуудас эсвэл PDF болгоод URL товчоор холбоно.
AI-ийн хариултын уртыг хязгаарлах
- System prompt-д “Хариултаа 800 тэмдэгтээс хэтрүүлэхгүй, 3-5 өгүүлбэрт багтаа” гэх мэт тодорхой заавар нэмнэ.
- AI алхмын Max tokens тохиргоог багасгана. Монгол текст англи текстээс олон token эзэлдэг тул туршиж байж тохируулна.
Хамгаалалтын нөхцөл нэмэх
Илгээхийн өмнө Condition алхмаар талбарын уртыг шалгана. Хэт урт бол текстийг таслах, эсвэл “Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү” гэсэн линктэй мессеж илгээнэ.
API-ийн хариуг шалгах
API-аас ирэх текстийн уртыг сервер талдаа хязгаарлах, эсвэл зөвхөн хэрэгтэй хэсгийг нь JSON path-аар map хийнэ.
Хамгийн урт хариугаар турших
Хамгийн урт хариу гарах асуултаар Messenger болон Instagram аль алин дээр нь туршина.
Зөвлөмж
- Messenger дээр нэг мессеж 2000 тэмдэгтээс, товчтой мессеж 640 тэмдэгтээс хэтрэх ёсгүй. Instagram дээр хязгаар илүү бага буюу монгол үсгээр ойролцоогоор 500 үсэг. Emoji илүү их зай эзэлдэг.
- AI-тай чатботын хариултыг богино байлгах тохиргоо хийгээрэй. Prompt-оо өөрчлөхдөө “богино хариул” гэсэн заавраа бүү устгаарай.
- Шинэ текст нэмэхдээ уртыг нь тэмдэгт тоологчоор (character counter) шалгаарай.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх