AI коммент автоматжуулалт тохируулах

Сургасан AI агентаа Facebook коммент автоматжуулалтад холбож, коммент бүрд тохирсон хариултыг чатаар болон коммент доор автоматаар өгнө.

5:29 бичлэг8 алхамШинэчилсэн: 2026.09.28

Энгийн коммент автоматжуулалт бүх хүнд ижил текст эсвэл өрөлт илгээдэг бол AI агентаар тохируулахад хүн бүрийн асуултад тохирсон хариулт өгнө. Жишээ нь “утас” гэж бичсэн хүнд утасны дугаарыг, “мэдээлэл авъя” гэж бичсэн хүнд бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг хариулна.

Чадварууд цэсийг нээнэ

Чатбот панелийн зүүн цэснээс Чадварууд цэсийг сонгоно.

Үүнээс өмнө Хиймэл оюун ухаан цэсэнд AI агентдаа мэдээллээ оруулж, хадгалаад сургасан байх шаардлагатай. Агентаа хэрхэн сургах тухай тусдаа заавар бичлэг бий.

Шинэ автоматжуулалт үүсгэнэ

Facebook коммент автоматжуулалт дээр дарна. Instagram-д тохируулах бол Instagram коммент автоматжуулалт руу орно.

Шинээр үүсгэх дарж, нэр өгөөд (жишээ нь “AI test”) Үргэлжлүүлэх дарна.

Аль пост дээр ажиллахыг сонгоно

Track comments on хэсэгт бүх пост дээр ажиллуулах бол All Posts, тодорхой пост дээр ажиллуулах бол Specific post гэснийг сонгоно. Бүх пост дээр ажиллуулбал ачаалал үүсэж болох тул постуудаа сонгож болно.

Пост сонгохдоо reels бичлэгийг Reels табаас, энгийн постыг Published табаас сонгоно. Reels бичлэг Published таб дээр ч гарч ирдэг. Гэхдээ заавал Reels табаас сонгоорой. Жишээнд тест учир All Posts гэснийг сонгосон.

Чатаар хариулах AI агентаа сонгоно

Private reply to comment хэсэгт AI агент гэснийг сонгоод жагсаалтаас агентаа (жишээ нь “Main agent”) сонгоно. Энгийн автоматжуулалтад энд текст эсвэл өрөлт тохируулдаг бол одоо коммент бичсэн хүнтэй AI агент чатаар шууд харилцана.

Коммент доорх хариултад AI агент тохируулна

Public reply to comment буюу коммент доор үлдээх хариултад мөн AI агент гэснийг сонгож болно. Тэгвэл бүх хүнд “Танд чатаар мэдээлэл илгээлээ” гэсэн ижил хариулт биш, асуулт бүрд тохирсон хариулт өгнө. Жишээ нь “утас” гэвэл утасны дугаарыг, “мэдээлэл авъя” гэвэл бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллийг шууд хариулна.

AI агентыг хоёр хариултад хоёуланд нь эсвэл аль нэгэнд нь тохируулж болно.

Ямар комментод хариулахыг сонгоно

Reply to хэсэгт бүх комментод хариулах бол All comments, зөвхөн “1” гэх мэт тодорхой коммент бичсэн хүнд хариулах бол Comments equal to гэснийг сонгоно.

Бусад сонголтууд доторх тохиргоог сайн мэдэхгүй бол коммент автоматжуулалтын дэлгэрэнгүй заавар бичлэгийг үзээрэй.

Хадгалаад идэвхжүүлнэ

Тохиргоогоо хийгээд Хадгалах дарна. Дараа нь жагсаалтад автоматжуулалтынхаа Төлөв баганын товчийг асаана. Унтраалттай бол ажиллахгүй. Өгсөн хариултуудын тоо Хариултууд баганад харагдана.

Хэрхэн ажиллаж буйг шалгана

Жишээнд reels бичлэгийн доор “chatshop” гэж коммент бичихэд AI агент Chatshop-ын тухай мэдээллээр хариулсан. “Мэдээлэл авъя” гэж бичихэд үйлчилгээ, холбоо барих, үнийн мэдээллийн алийг нь авахыг хүсэж байгааг тодруулж асуусан.

Ингэж коммент бүрд тохирсон хариулт өгдөг нь AI агент ашиглахын давуу тал юм.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…