Панелд админ нэмэх

Чатбот панелдаа шинэ админ нэмж, эрхийг нь тохируулаад урилгын холбоос илгээх заавар.

1:58 бичлэг5 алхамШинэчилсэн: 2026.09.28

Чатбот панелдаа шинэ админ нэмж, панелийн аль хэсгийг ашиглахыг нь тохируулж болно. Хамт ажиллагсдаа панелд нэмэхдээ энэ зааврыг ашиглана уу.

Тохиргоо цэсийг нээх

Чатбот панелдаа нэвтэрч, панелийн зүүн доод хэсэгт байгаа Тохиргоо дээр дарна.

Шинэ админ нэмэх цонхыг нээх

Админууд хэсгийг сонгоод, хамгийн эхэнд байгаа Админууд удирдах дээр дарна. Одоо байгаа админуудын жагсаалт гарч ирнэ.

Шинээр админ нэмэх дээр дарна.

Эрхийг нь тохируулах

Шинэ админ панелийн аль хэсгийг ашиглахыг эндээс тохируулна.

  • Супер админ сонголтыг асаавал тухайн хүн панелийг бүрэн удирдах эрхтэй болно.
  • Супер админ сонголтыг унтраавал доорх эрхүүдээс сонгоно. Жишээ нь, зөвхөн өрөлтүүдтэй ажиллах эсвэл зөвхөн харилцан яриа буюу чатын хэсгийг харах эрх өгч болно.

Эрхээ сонгоод Үргэлжлүүлэх дээр дарна.

Урилгын холбоосыг хуулж илгээх

Урилгын холбоос гарч ирнэ. Хуулах дээр дарахад холбоос хуулагдаж, амжилттай хуулагдсан тухай мэдэгдэл гарна.

Хуулсан холбоосоо админ болох хүндээ илгээнэ.

Урилгыг хүлээн авах

Админ болох хүн холбоосыг браузерийнхаа хаягийн мөрөнд буулгаж нээнэ. Хэрэв та өөрийн өөр нэг хаягийг нэмж байгаа бол эхлээд тэр хаягаараа Facebook-т нэвтэрсэн байх ёстой.

Нээгдсэн хуудаснаас Зөвшөөрөх дээр дарна. Ингэснээр тухайн хаяг таны панелийн админ болно.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…