Unsupported post request. Object with ID does not exist

Бот устсан чат, пост эсвэл коммент рүү хандах, эсвэл пэйжийн холболтын эрх дууссан үед гардаг алдаа. Сувгаа Холболт сэргээх товчоор дахин холбож засна.

4 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Unsupported post request. Object with ID 'XXXXXXXXXXXXXXXX_XXXXXXXXXXXXXXXX' does not exist, cannot be loaded due to missing permissions, or does not support this operation. Please read the Graph API documentation at https://developers.facebook.com/docs/graph-api

Бот Facebook дээр байхгүй болсон, эсвэл хандах эрхгүй болсон зүйл рүү (хэрэглэгч, пост, коммент) мессеж илгээх гэж оролдоход энэ алдаа гарна.

Яагаад гардаг вэ?

  1. Хэрэглэгч чатаа устгасан эсвэл пэйжийг блок хийсэн: бот тухайн хэрэглэгчийн ID (PSID/IGID) руу мессеж илгээх гэж оролдсон ч хэрэглэгч чатаа устгаж, пэйжийг блок хийсэн тул Facebook тэр ID-г “байхгүй” (does not exist) гэж хариулдаг.
  2. Пэйжийн эрх салсан: Smartbot болон Facebook пэйжийн хоорондын холболтын эрх (Access Token) дууссан, эсвэл Facebook хаягийн нууц үгээ сольсноос болж бот хандах эрхгүй болсон.
  3. Пост эсвэл коммент устгагдсан: коммент автоматжуулалт тохируулсан пост, эсвэл хэрэглэгчийн бичсэн комментыг хэн нэгэн устгасан байхад бот түүнд хариулах гэж оролдсон.
  4. Meta-гийн түр алдаа: Facebook системдээ шинэчлэлт хийх үед хэрэглэгчийн түр ID дугаарууд зөрж, богино хугацаанд ийм алдаа гарч болдог.

Хэрхэн засах вэ?

Сувгийн тохиргоог нээх

Панелийн зүүн талын цэснээс Тохиргоо → Сувгууд руу орж, Facebook Messenger эсвэл Instagram сувгийг сонгоно.

Холболт сэргээх

Доош гүйлгээд Холболт сэргээх товчийг дарна.

Бүх эрхийг зөвшөөрөх

Facebook-ийн цонх нээгдэхэд пэйжийнхээ админ хаягаар нэвтэрнэ. Manage pages, Send messages зэрэг бүх эрхийг чагтлаад Allow эсвэл Yes дарж холболтоо шинэчилнэ.

Устсан постын автоматжуулалтыг унтраах

Алдаа тодорхой нэг постоос болж байвал Чадварууд → Facebook Comment Automations руу орж, устсан эсвэл хуучин постын автоматжуулалтыг Inactive болгож унтраана.

Зөвлөмж

  • Ганц нэг хэрэглэгч дээр гарвал орхиж болно: алдааны мэдээлэлд энэ алдаа хааяа нэг харагдаж байвал хэрэглэгч чатаа эсвэл постон дээрх комментоо өөрөө устгасантай холбоотой. Бот болон пэйжийн хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй.
  • Пэйжийн админыг шалгаж байгаарай: пэйжийн админ солигдох, эсвэл үндсэн админ хаяг Facebook-ээс хязгаарлалтад орох үед ботын эрх дагаж унадаг. Пэйж тань идэвхтэй, баталгаажсан админ хаягтай холбоотой байгаа эсэхийг Meta Business Suite-ээс тогтмол хянаарай.
  • Сард нэг удаа холболтоо сэргээгээрэй: Meta аюулгүй байдлын үүднээс гуравдагч аппуудын эрхийг тодорхой хугацааны дараа цуцалдаг. Сард нэг удаа Smartbot дээр сувгаа Холболт сэргээх товчоор шинэчилж хэвшвэл бот тасалдалгүй ажиллана.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх