Бот хариулах хугацааг тохируулах

Хэрэглэгчийн сүүлчийн мессежээс хойш бот хэдэн секунд хүлээж хариулахыг тохируулж, олон мессежид нэгтгэсэн нэг хариулт өгнө.

2:09 бичлэг3 алхамШинэчилсэн: 2026.09.28

Бот хариулах хугацаа нь шинээр нэмэгдсэн тохиргоо юм. Энэ нь хэрэглэгчийн сүүлчийн мессежээс хойш бот хэдий хугацааны дараа хариулахыг тодорхойлно. Энэ хугацаанд хэрэглэгч дахин мессеж бичвэл таймер дахин эхэлж, бот бүх мессежид нэгтгэсэн нэг хариулт өгнө.

Тохиргоог нээх

Тохиргоо цэсний Ерөнхий хэсэгт орно. Үндсэн хариулт тохиргооны доор Бот хариулах хугацаа байна.

Хүлээх хугацаагаа сонгох

Жагсаалтаас хугацаагаа сонгоно. 5 секундээс эхлээд 3 минут хүртэл сонголт бий. Бичлэгт 5 секунд гэж тохируулсан байна. Өөрийн пэйжид тааруулан тохируулаарай.

Утгаа өөрчилсөн бол дээд хэсэгт гарч ирэх Хадгалах товчийг дарна.

Олон мессежээр туршиж үзэх

Хэрэглэгч хэд хэдэн мессеж дараалан бичлээ гэж бодъё. Жишээ нь “Сайн байна уу”, “Танай утас хэд вэ”, “Мэдээлэл авъя” гэж гурван мессеж бичжээ.

Хугацаа 5 секунд тул бот мессеж бүрт тусад нь хариулахгүй. Сүүлчийн мессежээс хойш 5 секунд хүлээгээд гурван мессежид нэгтгэсэн нэг хариулт өгнө. Жишээ нь холбоо барих мэдээллээ нэг мессежээр илгээнэ.

Хугацааг 5 эсвэл 10 секунд байлгахыг зөвлөж байна. Ерөнхийдөө ихдээ 10 секунд орчим байхад тохиромжтой. Хэт урт байвал хэрэглэгч хариу хүлээж удна.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…