Messenger/IG (#100) Cannot set thread level persistent menu now because another app is controlling the thread
Яриаг өөр апп эсвэл Meta Business Suite-ийн Inbox хянаж байгаа үед байнгын цэс тохируулж чадахгүй. Appcontx-ийг Primary Receiver болгож, Inbox дээрх яриаг Done гэж тэмдэглэнэ.
Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Messenger/IG (#100) Cannot set thread level persistent menu now because another app is controlling the thread - code: 100
Яриаг өөр апп эсвэл Meta Business Suite-ийн Inbox хянаж байгаа үед Smartbot тухайн хэрэглэгчид байнгын цэс (persistent menu) тохируулж чадахгүй тул энэ алдаа гарна. Ярианы хяналтыг Smartbot руу буцаавал засагдана.
Яагаад гардаг вэ?
- Оператор Meta Business Suite-ийн Inbox-оос хариу бичсэн: ингэхэд ярианы хяналт Page Inbox руу шилжиж, яриаг “Done” гэж тэмдэглэх хүртэл тэнд үлддэг.
- Пэйжид өөр апп холбогдсон: өөр чатбот, CRM эсвэл коммент автоматжуулалтын апп Primary Receiver болсон, эсвэл ярианы хяналтыг авсан.
- Smartbot (Appcontx) Primary Receiver биш: Meta-гийн тайлбараар Primary Receiver бүх шинэ мессежийг хүлээн авч, хяналтыг бусад апп эсвэл Inbox руу шилжүүлдэг, шаардлагатай үед бусад аппаас буцааж авч чаддаг.
Хэрхэн засах вэ?
Appcontx-ийг Primary Receiver болгох
Facebook пэйжийн Settings → Advanced Messaging → Handover Protocol / Conversation Routing хэсгийн Configure товчийг дарж, Messenger receiver дээр Appcontx аппыг сонгоно. Instagram-ийн хувьд Instagram receiver-ийг мөн адил шалгана.
Meta цэсүүдийнхээ нэрийг үе үе өөрчилдөг тул яг ийм нэртэй биш байж болно.
Inbox дээрх яриаг Done болгох
Meta Business Suite → Inbox-оос тухайн хэрэглэгчийн яриаг олоод Done (Дууссан) гэж тэмдэглэнэ. Meta-гийн тайлбараар Inbox дахь яриаг Done гэж тэмдэглэхэд хяналт Primary апп руу буцдаг.
Илүү аппуудыг салгах
Пэйжийн Business Integrations / Connected Apps хэсгээс ашиглахгүй байгаа чатбот, автоматжуулалтын аппуудыг салгана. Аппыг анх холбосон Facebook хэрэглэгчээр нэвтэрч байж салгах боломжтой.
Meta-гийн автомат хариултыг шалгах
Meta Business Suite-ийн Automations (instant reply, FAQ гэх мэт) Smartbot-той давхцаж байвал унтраана.
Дахин турших
Хэрэглэгч шинээр мессеж бичиж, өрөлт дахин ажилласны дараа цэс тохирно. Хяналт бүрэн шилжих хүртэл бага зэрэг хугацаа шаардагдаж магадгүй.
Зөвлөмж
- Meta Business Suite-ийн Inbox-оос хэрэглэгчтэй гараар чатласны дараа яриаг заавал Done (Дууссан) гэж тэмдэглээрэй. Ингэвэл яриа чатбот руу буцна.
- Пэйждээ өөр чатбот, автоматжуулалтын апп холбохоосоо өмнө бидэнд мэдэгдээрэй. Хоёр бот зэрэг ажиллахад яриаг хэн хянах вэ гэдэг дээр зөрчил үүсдэг.
- Пэйжийн Advanced Messaging тохиргоонд үндсэн хүлээн авагч (Primary Receiver) нь Appcontx байх ёстой. Үүнийг бүү өөрчлөөрэй.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх