Unexpected internal error (code: -1)
Ихэвчлэн Facebook, Instagram-ийн серверийн түр саатлаас болдог алдаа. Түр хүлээгээд дахин илгээж, олон хэрэглэгч дээр давтагдвал сувгаа дахин холбоно.
Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Unexpected internal error - code: -1
Энэ нь таны тохиргооны алдаа биш. Ихэнхдээ Facebook, Instagram-ийн серверийн түр ачааллаас болдог бөгөөд хэдэн минут, эсвэл хэдэн цагийн дараа өөрөө засагддаг.
Яагаад гардаг вэ?
- Meta-гийн сервер түр саатсан: Facebook-ийн API ачааллаа дийлэхгүй гацах, эсвэл дотоод шинэчлэлт хийж байх үед буцаадаг хамгийн түгээмэл алдаа.
- Smartbot болон Meta-гийн холболт тасарсан: бот мессеж илгээх яг тэр агшинд хоёр платформын хоорондох дамжуулалт тасарсан, эсвэл сувгийн нууц код (Access Token) түр идэвхгүй болсон.
- Хэрэглэгчийн хаяг түр хязгаарлагдсан: мессеж хүлээн авах хэрэглэгчийн хаягийг спам хийсэн эсвэл дүрэм зөрчсөн гэж Meta түр шалгаж, түгжсэн үед бот түүн рүү хандаж чадахгүй.
Хэрхэн засах вэ?
Meta-гийн сервер түр саатсан
Facebook нийтээрээ унасан эсэхийг Meta Status эсвэл Downdetector сайтаас шалгана. Meta өөрөө асуудалтай байвал систем хэвийн болтол хүлээхээс өөр арга байхгүй.
Smartbot болон Meta-гийн холболт тасарсан
- Facebook хэвийн ажиллаж байхад энэ алдаа олон хэрэглэгч дээр зэрэг гарсаар байвал Тохиргоо → Сувгууд руу орно.
- Алдаа заасан сувгийг (Facebook Messenger эсвэл Instagram) сонгоод Эрхийг шинэчлэх хэсгийн Холболт сэргээх товчийг дарж холболтоо шинэчилнэ.
Хэрэглэгчийн хаяг түр хязгаарлагдсан
Алдаа гарсан хэрэглэгчийн чатыг Харилцан яриа цэснээс нээж, тухайн өрөлт эсвэл мессежийг гараар дахин илгээнэ. Түр гацалт байсан бол энэ удаад амжилттай илгээгдэнэ.
Зөвлөмж
- Түр хүлээгээд дахин оролдоорой: энэ алдааны 99% нь Facebook, Instagram-ийн серверийн түр ачааллаас болдог тул сандрах хэрэггүй.
- Олноор нь давтан илгээхээс зайлсхийгээрэй: Зарлал илгээж байх үед энэ алдаа ар араасаа гарвал зарлалаа түр зогсоож (Pause), систем тогтворжихыг хүлээгээрэй. Хүчээр олон удаа дахин илгээвэл пэйжийн үнэлгээ унах эрсдэлтэй.
- Сард нэг удаа холболтоо сэргээгээрэй: пэйжийн админ солигдсон эсвэл Facebook хаягийн нууц үг шинэчлэгдсэн үед ч энэ алдаа гарч болно. Smartbot дээр сувгаа сард нэг удаа Холболт сэргээх товчоор шинэчилж хэвшвэл ийм гэнэтийн алдаанаас сэргийлнэ.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх