Хэрхэн шинээр бүртгүүлэх вэ?
Чатбот үйлчилгээ авахын тулд шинээр хувь хүн болон байгууллагаар бүртгүүлэх заавар
Smartbot-ын вэбсайт руу орох
Хөтчийнхөө хаягийн мөрөнд smartbot.mn гэж бичиж нүүр хуудсыг нээнэ. Тэндээс Бүртгүүлэх товчийг дарахад хэрэглэгчийн хэсэг (new-cp.smartbot.mn) шинэ табад нээгдэнэ.
Бүртгэлийн төрлөө сонгох
Бүртгүүлэх хуудасны Бүртгэлийн төрөл хэсгээс өөрт тохирохыг сонгоно. Иргэн нь өөрийн нэр дээр бүртгүүлж, онлайнаар болон үлдэгдлээсээ төлөх сонголт юм. Байгууллага сонговол нэхэмжлэх байгууллагын нэр дээр гарч, банкны шилжүүлгээр төлөх боломжтой.
Байгууллагын регистрийн дугаараа шалгах
Байгууллагаар бүртгүүлэх бол Байгууллага сонгоод Байгууллагын регистрийн дугаар талбарт регистрийн дугаараа оруулж Шалгах дарна.
Байгууллагын нэрээ баталгаажуулах
Гарч ирсэн нэр таны байгууллага мөн бол Тийм, зөв байна, буруу бол Үгүй, засах дарна. Дараа нь Хариуцсан хүний нэр, Утас, И-мэйл, Нууц үг, Нууц үг давтах талбаруудыг бөглөнө. Байгууллагын нэрээ баталгаажуулсны дараа л Бүртгүүлэх товч идэвхжинэ.
Иргэнээр бүртгүүлэх мэдээллээ бөглөх
Хувь хүнээр бүртгүүлэх бол Иргэн сонгоод Нэр, Утас, И-мэйл талбаруудаа бөглөнө. Нууц үг нь хамгийн багадаа 8 тэмдэгттэй, дор хаяж 1 том үсэг, 1 тоо, 1 тусгай тэмдэгт агуулсан байх ёстой. Үүнийгээ Нууц үг давтах талбарт дахин бичиж, "Нууц үг таарч байна" гэж гарсныг шалгана. Урилгын код заавал биш.
Бүртгүүлэх товчийг дарах
Бүх талбараа бөглөсний дараа Бүртгүүлэх товчийг дарна.
Хянах самбартаа орох
Бүртгэл амжилттай болмогц Хянах самбар нээгдэж, "Сайн байна уу" гэсэн мэндчилгээ гарна. Эндээс Шинэ чатбот захиалах болон зүүн талын цэсийн бусад хэсгүүдийг ашиглаж эхэлнэ.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх