Facebook постын коммент автоматжуулалт тохируулах
Пост, reels бичлэг дээр коммент бичсэн хүнд Messenger-ээр мэдээлэл автоматаар илгээж, комментод нь хариулна. Өрөлтөө Facebook-ийн дүрмийн дагуу бэлдэх нь чухал.
Коммент автоматжуулалт нь таны пэйжийн пост болон reels бичлэг дээр коммент бичсэн хүнд Messenger-ээр дэлгэрэнгүй мэдээллийг автоматаар илгээж, комментод нь хариулт үлдээдэг. Жишээ нь “1” гэж бичсэн хүнд тодорхой бүтээгдэхүүний мэдээллийг илгээх боломжтой. Facebook коммент бичсэн хүмүүсийн найзуудад тухайн постыг харуулдаг тул коммент авах нь постыг илүү олон хүнд хүргэдэг.
Facebook Comment Automations хэсгийг нээнэ
Чатбот панелийн зүүн цэснээс доороосоо гурав дахь Нэмэлт цэсийг сонгоод Facebook Comment Automations дээр дарна. Панелийн шинэ хувилбарт энэ цэс Чадварууд гэж нэрлэгддэг.
Автоматжуулалтуудаа эмх цэгцтэй байлгахын тулд New Folder дээр дарж хавтас үүсгэж болно (видеонд “Test” гэж нэрлэсэн). Дараа нь хавтсаа нээж, дотор нь ажиллана.
Шинэ автоматжуулалт үүсгэнэ
Create New дээр дарж, автоматжуулалтын нэрийг бичээд Continue дарна. Жишээнд “1” гэж нэрлэсэн.
Үүнээс өмнө бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ тусад нь автоматжуулалт хийх үү, эсвэл нэгийг нь бүх пост дээр ажиллуулах уу гэдгээ шийднэ. Олон бүтээгдэхүүн, үйлчилгээтэй бол “1”, “2”, “10” гэх мэт тоогоор коммент бичүүлж, тоо бүрд тохирох мэдээллийг илгээх арга тохиромжтой.
Пост болон чатаар илгээх өрөлтөө сонгоно
Track comments on хэсгээс All Posts гэснийг сонгоно. Ингэснээр аль ч постын доор “1” гэж бичсэн хүнд мэдээлэл очно.
Private reply to comment хэсгээс Flow гэснийг сонгоод, коммент бичсэн хүнд чатаар илгээх өрөлтөө жагсаалтаас сонгоно. Энэ өрөлтийг постынхоо агуулгад тааруулж урьдчилан бэлдсэн байх шаардлагатай (9-р алхмыг үзнэ үү).
Коммент доорх хариулт болон түлхүүр тоог тохируулна
Public reply to comment хэсгээс Text гэснийг сонгоод, коммент доор үлдээх хариултаа бичнэ, жишээ нь “Чатаар мэдээлэл илгээлээ”. Add New дээр дарж “Чатаа шалгана уу” гэх мэт өөр хувилбар нэмбэл хариултууд нэг хэвийн биш, янз бүрээр очно.
Reply to хэсэгт All comments гэснийг сонговол постын доорх бүх комментод өрөлт илгээгдэнэ. Зөвхөн “1” гэж бичсэн хүнд илгээхийн тулд Comments equal to гэснийг сонгоод, + Add дээр дарж “1” гэж оруулна.
Жишээнд оймс зардаг дэлгүүр авсан: аль ч постын доор “1” гэж бичсэн хүнд оймсны мэдээлэл хувийн мессежээр очно.
Бусад тохиргоог (More Options) хийнэ
More Options дээр дарж дараах тохиргоог хийнэ:
- Only reply to new contacts: зөвхөн пэйж рүү анх удаа мессеж бичиж, коммент үлдээж буй хүнд илгээнэ. Үүнийг унтраалттай байлгавал зүгээр.
- Reply only once to each user in one post: нэг пост дээр нэг хүнд зөвхөн нэг удаа хариулна. Энэ нь постыг хэт ачааллаас хамгаалж, пэйжийг Facebook-ийн хоригт орохоос сэргийлнэ. Хандалтаасаа хамааруулж, эсвэл нэг хүн “1” гэж давтан бичээд байвал асаана.
- Like the user comment: коммент дээр пэйжээс автоматаар лайк дарна.
- Reply to users who have already commented in others posts: хүн өөр пост дээр коммент бичсэн байсан ч чатаар мэдээлэл илгээнэ. All Posts сонгосон үед үүнийг асаагаагүй бол өөр пост дээр бичсэн хүнд хариу очихгүй байж магадгүй тул асаалттай байлгана.
- Don't reply to replies to comments: комментын доор үргэлжилсэн хариу бичлэгүүдэд (reply) хариулахгүй. Тэдгээрт хариулбал хүмүүс хоорондоо чатлаж буй мэт сэтгэгдэл төрүүлдэг тул асаалттай байлгавал зүгээр.
Хариу илгээх хугацааг (Reply After) тохируулна
Reply After нь коммент бичсэнээс хойш хэдий хугацааны дараа мессеж илгээхийг тодорхойлно. Дараах сонголтууд бий:
- Immediately: коммент бичмэгц илгээнэ. Лайв хийдэг бол энэ нь эрсдэлтэй. Лайв нь пост хэлбэрээр ордог тул автоматжуулалт лайвын комментод ч ажиллана. Facebook-ийн дүрмээр лайвын комментод өгөх хариултуудын хооронд хамгийн багадаа 10 секундын зай байх ёстой. Иймд 10 хүн зэрэг “1” гэж бичвэл бүгдэд нь нэг дор хариулж чадахгүй.
- Секунд, минут эсвэл цагаар тодорхой хугацаа өгч болно. Жишээ нь 20 секунд, 1 минут (60 секунд), 1 эсвэл 2 цаг.
- Random within 3 minutes (мөн 5, 10, 20, 30, 60 минут): заасан хугацааны дотор санамсаргүй мөчид илгээнэ. Жишээ нь 3 минутыг (180 секунд) сонговол нэг хүнд 10 дахь секундэд, дараагийн хүнд 50 дахь, өөр нэгэнд 130 дахь секундэд хариулж болно.
Тохиргоогоо хийж дуусаад хадгална.
Идэвхжүүлээд бусад бүтээгдэхүүнд давтана
Хадгалсан автоматжуулалт жагсаалтад гарч ирнэ. Status баганын товчийг заавал асаана, асаагаагүй бол ажиллахгүй. Бүтээгдэхүүн дууссан эсвэл пост хуучирсан үед унтрааж болно.
Автоматжуулалтыг хавтас руу зөөхдөө мөрийн баруун талын гурван цэг (⋮) дээр дарж Move to Folder гэснийг сонгоно. Хавтсаа (жишээ нь “Test”) тэмдэглээд Continue дарна. Эмх цэгцтэй байлгавал дараа нь засварлахад амар.
Бусад бүтээгдэхүүнд мөн адил автоматжуулалт үүсгэнэ. Жишээ нь “15” нэртэй автоматжуулалтад цамцны өрөлтийг сонгож, “Чатаа шалгаарай” гэсэн хариулт нэмээд Comments equal to хэсэгт “15” гэж оруулна. Ингэснээр аль ч пост дээр “1” гэж бичвэл оймсны, “15” гэж бичвэл цамцны мэдээлэл очно. Мөн хумсны салон маникюр, педикюрын мэдээллээ өөр өөр тоогоор дугаарлан ашиглаж болно.
Зөвхөн сонгосон пост дээр ажиллуулна
Автоматжуулалтыг зөвхөн тодорхой пост дээр ажиллуулах бол Track comments on хэсгээс Specific post гэснийг сонгоно. Пост оруулах бүрдээ түүнийгээ энд сонгож нэмнэ. Жишээ нь сарын дараа оймсны тухай дахин пост оруулбал түүнийг ч нэмж сонгоно. Энэ тохиолдолд автоматжуулалт зөвхөн сонгосон пост дээр ажиллана.
- Reels бичлэг Published таб дээр ч харагддаг. Гэхдээ Facebook пост болон reels бичлэг өөр өөр ID дугаартай ажилладаг тул тэндээс сонговол автоматжуулалт ажиллахгүй. Reels бичлэгээ заавал Reels табаас сонгоно.
- Бүүст хийсэн постын ID дугаар өөрчлөгддөг. Иймд бүүст хийсэн постоо Ads табаас сонгоно.
Дараа нь тухайн постод зориулж бэлдсэн өрөлтөө сонгож, Public reply to comment хэсэгт “Чатаа шалгаарай” гэх мэт текст бичнэ. Reply to хэсэгт тоо өгч болно. Гэхдээ цөөн пост сонгосон тул All comments байвал илүү тохиромжтой: “мэдээлэл авъя”, “хэд вэ”, “хаана байдаг вэ” гэж асуусан хүн бүрд мэдээлэл чатаар очно.
Өрөлтөө Facebook-ийн дүрмийн дагуу бэлдэнэ
Автоматжуулалт зөв тохируулагдсан ч мессеж очихгүй байвал ихэнхдээ өрөлтөд асуудал байдаг. Facebook коммент бичсэн хүн рүү эхний удаад нэгээс олон мессеж илгээхийг хориглодог.
- Өрөлтийн эхний блок зөвхөн нэг контенттой байна. Нэг блокт текст, зураг хоёуланг нь оруулбал хоёр тусдаа мессеж болж очих тул Facebook хориглоно.
- Эхний мессежид товчлуур нэмнэ. Жишээнд “Оймс”, “Цамц”, “Холбоо барих” гэсэн гурван товчлуур нэмсэн.
- Хүн товчлуур дарсны дараах алхмуудад хэд хэдэн контент (текст, зураг г.м.) байж болно. Товчлуур дарснаар тухайн хүн цааш мэдээлэл авахыг зөвшөөрсөнд тооцогддог.
- Эхний блокийн доод талын Continue холбоосыг өөр мессеж рүү шууд холбож болохгүй. Энэ нь мөн хоёр мессеж болж очно.
Жишээ нь “Оймс” товчлуурыг дарахад оймсны дэлгэрэнгүй мэдээлэл, зураг, “Холбоо барих” товчлуурыг дарахад хаяг, байршил, утасны дугаар, ажлын цагийн хуваарь очно. Бүтээгдэхүүн, үйлчилгээ бүрдээ ийм өрөлт бэлдээд коммент автоматжуулалтдаа холбоно.
Коммент бичсэн хүн таны илгээсэн мессежийн товчлуурыг дарсны дараа л Харилцан яриа хэсэгт орж ирнэ. Товчлуур дараагүй бол мессеж илгээгдээгүй мэт харагдаж болно.
Анхаарах зүйл
- Эхлээд аль аргаар ажиллахаа шийднэ: бүх пост дээр тоогоор ажиллах уу, эсвэл пост бүрээ сонгох уу. Дараа нь тэр шийдлийнхээ дагуу постын тайлбараа бичиж, постоо оруулж, өрөлтөө бэлдэнэ.
- Smartbot нь Facebook-ийн албан ёсны зөвшөөрөлтэй аппликейшн дээр суурилдаг тул Facebook-ийн дүрмийг дагана. Дүрэм зөрчсөн мессеж илгээгдэхгүй.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…