This user cant reply to this activity (code: 10903)
Коммент бичсэн хүн рүү бот чатаар хариу илгээх боломжгүй үед гардаг алдаа. Эхний мессежид товч нэмэх, хуучин постын автоматжуулалтыг унтраах, нийтэд харагдах хариу болон нэрийн орлуулах үг тохируулж засна.
Алдааны мэдээлэлд ингэж харагдана: This user cant reply to this activity - code: 10903
Коммент бичсэн хүн рүү бот чатаар хариу (Private Reply) илгээх боломжгүй үед энэ алдаа гарна. Facebook коммент бичсэн хүнд чатаар хариулахад хэд хэдэн хязгаарлалт тавьдаг.
Яагаад гардаг вэ?
- Нэг удаагийн хязгаар дууссан: пэйж коммент бичсэн хүн рүү чатаар зөвхөн нэг удаа хариу илгээж болно. Тухайн комментод хариу аль хэдийн илгээсэн байхад дахин мессеж явуулбал энэ алдаа гарна.
- 7 хоног өнгөрсөн: коммент бичигдсэнээс хойш 7 хоногийн дотор л чатаар хариу илгээж болно. Түүнээс хуучин комментод хариулах боломжгүй.
- Коммент устгагдсан эсвэл нуугдсан: хэрэглэгч комментоо устгасан, эсвэл коммент, пост нуугдсан.
- Хэрэглэгчийн нууцлалын тохиргоо: хэрэглэгч пэйж эсвэл үл таних хүмүүсээс мессеж хүлээн авахыг хаасан, эсвэл пэйж болон хэрэглэгчийн хооронд блок тавигдсан.
- Хаягийн хязгаарлалт: хэрэглэгч насанд хүрээгүй, эсвэл нууцлалын тусгай бүсэд Facebook, Instagram ашиглаж байгаа үед систем зарим комментод чатаар хариулахыг зөвшөөрдөггүй.
- Нэрэнд тусгай тэмдэгт байгаа: хэрэглэгчийн профайлын нэр энгийн үсгээр биш, юникодын математик, симбол тэмдэгтүүдээр (Mathematical Alphanumeric Symbols) бичигдсэн бол бот нэрийг уншиж чадахгүй унадаг.
Хэрхэн засах вэ?
Эхний мессежид товч нэмэх
Коммент автоматжуулалтад холбосон өрөлтийг нээнэ. Коммент бичсэн хүн рүү зөвхөн нэг мессеж илгээх эрхтэй тул эхний мессежийн араас шууд өөр мессежийн блок залгасан бол салгана.
Эхний мессежид заавал товч (Button) эсвэл Quick Reply (“Үнэ үзэх”, “Захиалах” гэх мэт) оруулж, хэрэглэгч товч дарсны дараа үндсэн мэдээлэл илгээгддэг болгоно.
Хуучин постуудын автоматжуулалтыг унтраах
Коммент автоматжуулалтын тохиргоонд Track comments on хэсгийн All Posts сонголтыг болиулж Specific post болгоно.
7 хоногоос хуучин постын комментод хариулах боломжгүй тул хуучин постуудын автомат хариулагчийг унтрааж, зөвхөн шинэ болон идэвхтэй сурталчилгаа явж буй постуудаа сонгоно.
Коммент дээр нийтэд харагдах хариу бичих
Хэрэглэгч хувийн чатаа хаасан эсвэл насанд хүрээгүй бол бот чатаар мессеж илгээж чадахгүй. Иймд коммент автоматжуулалтын Public reply to comment хэсгийг идэвхжүүлж, хэрэглэгчийг пэйж рүү өөрөө чат бичихийг чиглүүлсэн текст оруулна. Жишээ нь:
“Сайн байна уу, таны аккаунтын нууцлалын тохиргоо эсвэл насны хязгаарлалтаас шалтгаалж чатаар мэдээлэл илгээж чадсангүй. Та манай пэйжийн ‘Мессеж илгээх’ товчоор шууд чат бичиж мэдээллээ авна уу.”
Нэрийн хувьсагчид орлуулах үг тохируулах
Өрөлтийн эхний мессежид хэрэглэгчийн нэрийг дуудах {{first_name}} хувьсагч ашигласан бол дээр нь дарж, баруун талын тохиргооны Fallback (Орлуулах үг) талбарт “Та”, “Найзаа” эсвэл “Үйлчлүүлэгч та” гэж бичээд хадгална.
Ингэвэл бот нэрийг уншиж чадахгүй үед алдаа заалгүй орлуулах үгийг ашиглан мессежээ илгээнэ.
Хэрэглэгч комментоо өөрөө устгаснаас болж энэ алдаа гарсан бол ямар нэг тохиргоо хийх шаардлагагүй. Алдааны мэдээлэл дээр харагдах ч бот, пэйжийн ажиллагаанд сөрөг нөлөөгүй тул орхиж болно.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх