Харилцан яриа (Inbox) цэсийг ашиглах
Харилцан яриа цэснээс харилцагчидтайгаа чатлаж, файл, хадгалсан хариулт, өрөлт илгээгээд, яриа дуусмагц ботыг буцааж асаана.
Панелийн Харилцан яриа цэсэнд таны пэйж рүү ирсэн бүх чат, тэр дундаа Meta Business Suite-д ирдэг чатууд харагдана. Business Suite-ээс хариу бичихэд бот автоматаар унтардаг. Харин Smartbot панелаас чатлах нь илүү хялбар бөгөөд олон давуу талтай.
Харилцан яриа цэсний тоог ойлгох
Зүүн цэсний Харилцан яриа гэсэн хэсгийн хажууд тоо харагдана. Энэ нь хүн рүү шилжүүлсэн буюу бот нь унтарсан харилцагчдын тоо юм. Энэ тоо аль болох 0 байх ёстой.
Business Suite-ээс чатлахад бот автоматаар унтардаг тул энэ тоо өсдөг. Бот унтарсан хэвээр үлдвэл харилцагч дараа нь бичихэд бот ажиллахгүй байгаа мэт санагдана.
Ботын төлөвийг шалгах
Харилцан яриа цэсийг нээхэд таны пэйж рүү бичсэн хүмүүсийн жагсаалт гарна. Харилцагчаа сонгоход чатын дээд талд The bot is active гэсэн шар мөр харагдвал автомат хариулагч буюу бот идэвхтэй байна.
Ботыг унтраах, буцааж асаах
Бот дараах гурван тохиолдолд унтарна:
- The bot is active гэсэн шар мөр дээр дарахад (Transfer Conversation to Human).
- Панелаас харилцагч руу мессеж бичиж илгээхэд.
- Meta Business Suite-ээс мессеж илгээхэд.
Бот унтармагц харилцагч хүнтэй харилцаж буй хэсэг рүү шилжиж, Харилцан яриа цэсний тоо нэгээр нэмэгдэнэ. Жагсаалтын шүүлтүүрээс Human гэснийг сонговол эдгээр харилцагч харагдана.
Ботыг буцааж асаахдаа чатын дээд талын роботын дүрс (Transfer Conversation to bot) дээр дарна. Харилцагч Bot жагсаалт руу шилжиж, тоо буцаад багасна.
Файл, зураг, бичлэг илгээх
- Мессеж бичих хэсгийн хавчаарын дүрс дээр дарна.
- Upload File сонголтоор компьютерээсээ зураг, бичлэг, файл илгээнэ. Бичлэг Facebook-ээр дамжин очдог тул 25 MB-аас бага байх ёстой.
- Media Library бол байнга илгээдэг зураг, бичлэг, файлаа нэг удаа оруулж хадгалдаг сан юм. Upload товчоор файлаа урьдчилан оруулна.
- Илгээхдээ Media Library цонхноос файлаа сонгоод Send товчийг дарна.
Ингэснээр утас, компьютерийн олон хавтаснаас хайх шаардлагагүй, хоёрхон товшилтоор илгээнэ.
Дуут мессеж, хадгалсан хариулт илгээх
Микрофоны дүрс дээр дарж дуут мессеж илгээж болно.
Чатын дүрс (Insert saved reply) дээр дарахад Saved replies жагсаалт нээгдэнэ. Энэ нь Business Suite-ийн хадгалсан хариулттай адил. Байнга өгдөг хариултуудаа урьдчилан бэлдэж, түлхүүр үгээр нэр өгнө.
Жишээ нь “Дахин холболтыг яаж хийх вэ?” гэсэн асуулт олон ирдэг бол reconnect нэртэй хариулт бэлдэнэ. Жагсаалтаас сонгоод илгээх товчийг дарахад л илгээгдэнэ. Давтагддаг асуултад ингэж хялбар хариулна.
Бэлэн өрөлт илгээх
- Мессеж бичих хэсгийн гурван зураастай цэсний дүрс дээр дарж Send Flow гэснийг сонгоно.
- Жагсаалтаас өмнө нь бэлдсэн өрөлтөө (жишээ нь “Main menu”) сонгож илгээнэ.
Харилцагч үнэ, бүтээгдэхүүний талаар асуувал чатаар нэг бүрчлэн бичих шаардлагагүй. Тухайн мэдээллийн өрөлтийг шууд илгээж, харилцагчийг чатбот руу чиглүүлнэ. Ингэснээр цаг хэмнэж, харилцагч өөрөө чатаас мэдээлэл авах боломжтой болно.
Яриа дуусмагц ботыг асаах
Харилцагчтай ярьж дуусмагц чатын дээд талын роботын дүрс (Transfer Conversation to bot) дээр дарж ботыг идэвхжүүлнэ. The bot is active гэсэн шар мөр дахин гарч ирнэ.
Ингэснээр харилцагч дараагийн удаа бичихэд чатбот шууд ажиллана.
Business Suite-ээр чатлахын оронд аль болох Smartbot панелаас чатлаарай. Өрөлт илгээх зэрэг давуу боломжуудыг ашиглан илүү хурдан, автоматжсан байдлаар харилцана.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…