Өрөлт дотроо өөр өрөлт дуудах
Товчлуурт “Өөр өрөлт эхлүүлэх” үйлдэл тохируулж, тусад нь бэлдсэн өрөлтийг дуудна. Ингэснээр өрөлтүүд эмх цэгцтэй болно.
Бүх мэдээллийг нэг өрөлт дотор үүсгэхийн оронд тусдаа өрөлт бэлдэж, товчлуураас дуудаж болно. Ингэснээр өрөлтүүд тань илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй болно. Энэ зааварт “Холбоо барих” товч дарахад тусдаа “Холбоо барих” өрөлт ажилладаг болгож харуулна.
Шинэ өрөлт үүсгэх
Өрөлт цэс рүү орж, Шинээр үүсгэх дээр дарна. Өрөлтөө нэрлээд (жишээ нь “Өрөлт дуудах”) Үргэлжлүүлэх дарна.
Мессежийн төрлийг сонгох
Эхний блок дээр дарж Мессежийн төрөл жагсаалтаас төрлөө сонгоно. Instagram-д бол Instagram, Messenger-т бол Messenger гэснийг сонгоно. Omnichannel нь аль алинд нь ажиллана. Энэ жишээнд Messenger гэснийг сонгоно.
Мессеж болон товчлуур нэмэх
Контент нэмэх дээр дарж текстээ бичнэ. Жишээ нь “Сайн байна уу? Та доорх цэснээс мэдээлэл аваарай”.
Доор нь Товчлуур нэмэх дээр дарж “Холбоо барих” товч нэмнэ. Энэ товчийг дарахад тусдаа өрөлт дуудагдана.
Дуудах өрөлтөө тусад нь үүсгэх
Өрөлтүүд жагсаалт руу буцаж, дахин Шинээр үүсгэх дээр дарна. Шинэ өрөлтөө “Холбоо барих” гэж нэрлэнэ.
Мэдээллээ оруулж нийтлэх
Шинэ өрөлтөд холбоо барих мэдээллээ оруулна. Жишээ нь утасны дугаар, Facebook пэйжийн нэр.
Дараа нь Нийтлэх дарна.
Товчлуураас өөр өрөлт дуудах
Өрөлтүүд рүү буцаж, эхний “Өрөлт дуудах” өрөлтөө нээнэ. “Холбоо барих” товч дээр дарна.
Энэ товчлуур дээр дарах үед хэсгээс Өөр өрөлт эхлүүлэх гэснийг сонгоно. Шинээр үүссэн блокийн Өөр өрөлт эхлүүлэх жагсаалтаас “Холбоо барих” өрөлтөө сонгоно.
Нийтлээд линкээр нээх
Нийтлэх дарна. Туршихын тулд Нийтлэх товчийн хажууд байрлах ••• товчийг дарж Нийтлэгдсэн линк авах гэснийг сонгоно.
Линкийг хуулж аваад хөтчийн шинэ цонхонд буулгаж нээнэ.
Үр дүнг шалгах
Чатад “Сайн байна уу? Та доорх цэснээс мэдээлэл аваарай” гэсэн мессеж гарч ирнэ. “Холбоо барих” товчийг дарахад бэлдсэн “Холбоо барих” өрөлт шууд ажиллана.
Товчлуур дээр Мессеж илгээх гэснийг сонговол мэдээллийг тухайн өрөлт дотроо дахин үүсгэх болно. Харин тусдаа өрөлтийг Өөр өрөлт эхлүүлэх сонголтоор дуудвал өрөлтүүд тань илүү зохион байгуулалттай, эмх цэгцтэй болно.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…