Үндсэн цэсийн өрөлтийн бүтцийг гаргах (1-р хэсэг)
Үндсэн цэсийн гурван товчлуурыг бүтээгдэхүүний Carousel, утас руу залгах үйлдэл, яриаг ажилтанд шилжүүлэх блоктой холбож, өрөлтийн бүтцийг гаргах алхмууд.
Өрөлт ойлгомжтой бүтэцтэй байвал хэрэглэгч хэрэгтэй мэдээллээ товчлуур дараад л авна. Энэ зааварт “Undsen tses” (Үндсэн цэс) өрөлтийн эхний блокт байгаа “Бүтээгдэхүүн”, “Холбоо барих”, “Ажилтантай холбогдох” гэсэн гурван товчлуур тус бүр юу хийхийг тохируулж, өрөлтийн бүтцийг гаргана. Эхлэхээс өмнө өрөлтөө үүсгэж, эхний блокт мэндчилгээний текст болон гурван товчлуураа нэмсэн байх шаардлагатай.
Бичлэгт панел англи хэл дээр харагдаж байгаа. Монгол хэл дээрх панелд цэс, товчлуурын нэр монголоор гарна.
Эхний блокоо нээх
Өрөлтийн цонхонд Эхлэх (Start) тэмдэгтэй эхний блок (“Block 1”) дээр дарна. Зүүн талд блокийн тохиргоо нээгдэж, Мессежийн төрөл (Message Type), мэндчилгээний текст, гурван товчлуур харагдана.
“Бүтээгдэхүүн” товчлуурт шинэ блок холбох
Зүүн талын хэсгээс “Бүтээгдэхүүн” товчлуур дээр дарна. Засах (Edit) цонх нээгдэж, Товчлуурын шошго (Button Label) болон Энэ товчлуур дээр дарах үед (When This Button is Pressed) хэсэг харагдана.
Мессеж илгээх (Send Message) гэснийг сонгоно. Товчлуураас сумаар холбогдсон шинэ Мессеж илгээх блок (“Send Message #1”) үүснэ.
Энэ хэсэгт мөн Вэбсайт нээх (Open Website), Call Number, Perform Action, Өөр өрөлт эхлүүлэх (Start Another Flow), Start Another Step, Start External Step гэсэн сонголтууд бий.
Бүтээгдэхүүнээ Carousel-ээр харуулах
Шинэ блокийн Контент нэмэх (Add Content) дээр дарж, жагсаалтаас Carousel гэснийг сонгоно. Carousel нь зэрэгцүүлэн байрлуулсан хэд хэдэн картаас бүрдэнэ.
Картын хажуугийн + тэмдгээр шинэ карт нэмнэ. Жишээнд таван карт нэмсэн. Картуудын хооронд хажуугийн сум эсвэл доорх жижиг дүрснүүдээр шилжинэ.
Карт бүрийн Title (Required) талбарт бүтээгдэхүүний нэр, Subtitle талбарт үнэ зэрэг нэмэлт мэдээллээ бичнэ. Жишээнд товчилж “Бү 1”, “1₮” гэх мэтээр бичсэн.
Картын зургийг тохируулах
Картын зүүн дээд буланд байрлах хоёр жижиг дүрсээр зургийн хэлбэрийг хэвтээ эсвэл дөрвөлжин болгож сонгоно. Жишээнд дөрвөлжин хэлбэрийг сонгосон.
Зургаа Upload Image эсвэл Insert Link гэснээр оруулна.
Картад товчлуур нэмэх
Картын доод талын Товчлуур нэмэх (Add Button) дээр дарна. “Button #1” нэртэй товчлуур үүснэ. Түүн дээр дарж, Товчлуурын шошго талбарт нэрийг нь бичнэ (жишээ нь “Дэлгэрэнгүй”).
Товчлуур дарахад юу болохыг Энэ товчлуур дээр дарах үед хэсгээс сонгож болно. Дараа нь Хадгалах (Save) товчийг дарна. Бусад картын товчлуурыг ч мөн адил тохируулна.
Буцах товчлуур (Quick reply) нэмэх
Carousel-ийн доор байрлах Quick reply дээр дарна. Гарч ирэх цонхны Товчлуурын шошго талбарт “буцах” гэж бичнэ.
Энэ товчлуурыг эхний блок (“Block 1”) руу холбоно. Хэрэглэгч “буцах” дээр дарахад үндсэн цэс дахин илгээгдэнэ.
“Холбоо барих” товчлуураар утас руу залгуулах
Эхний блок дээр дарж, зүүн талын хэсгээс “Холбоо барих” товчлуурыг нээнэ. Энэ товчлуур дээр дарах үед хэсгээс Call Number гэснийг сонгоно.
Phone number (with Country code) талбарт утасны дугаараа улсын кодтой нь бичнэ (жишээ нь +97699010101). Дараа нь Хадгалах товчийг дарна.
“Ажилтантай холбогдох” товчлуурт шинэ блок холбох
“Ажилтантай холбогдох” товчлуур дээр дарж, Мессеж илгээх гэснийг сонгоно. Товчлуураас холбогдсон шинэ блок (“Send Message #2”) үүснэ.
Шинэ блокийн Мессежийн төрөл эхлээд Omnichannel гэж харагдана. Жишээнд эхний блоктой адил Messenger болгосон.
Контент нэмэх дээр дарж Текст (Text) гэснийг сонгоод, хэрэглэгчид очих мессежээ бичнэ. Жишээ нь “Сайн байна уу таныг ажилтан руу шилжүүлж байна.”
Яриаг ажилтанд шилжүүлэх үйлдэл нэмэх
Дахин Контент нэмэх дээр дарж Typing гэснийг сонгоно. Текстийн доор Typing for 2 Seconds гэсэн мөр нэмэгдэнэ. Секундийн тоог талбарт нь бичиж өөрчилнө.
Дараа нь Контент нэмэх → Үйлдэл (Actions) → Харилцан яриа (Inbox) → Transfer Conversation to Human гэснийг сонгоно.
Нэмэгдсэн үйлдлийн доорх Notify Admins гэсэн сонголт чагттай байгааг шалгана.
Өрөлтийн бүтцээ нягтлах
Өрөлтийн цонхоо жижигрүүлж, бүх блокоо нэг дор харна. Эхний блокийн товчлуур бүр зөв холбогдсон эсэхийг шалгана:
- “Бүтээгдэхүүн”: таван карттай Carousel болон “буцах” товчлуур бүхий “Send Message #1” блок руу холбогдоно.
- “Холбоо барих”: оруулсан утасны дугаар руу залгана.
- “Ажилтантай холбогдох”: текст, Typing, Transfer Conversation to Human гэсэн гурван контенттой “Send Message #2” блок руу холбогдоно.
Энэ өрөлтийн бүтцийг дараагийн заавар (2-р хэсэг) үргэлжлүүлнэ.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх