Чатботоо идэвхжүүлэх тохиргоо хийх

Тохиргоо цэсний Сувгууд хэсэгт Facebook Messenger-ийн угтах мессеж, мэндчилгээ, байнгын цэс, яриа эхлүүлэгчдийг тохируулж, чатботоо ажиллахад бэлэн болгоно.

4:42 бичлэг7 алхамШинэчилсэн: 2026.10.01

Өрөлтөө бэлдсэний дараа чатбот тань хэрэглэгчдэд хариулж эхлэхийн тулд панелийн Тохиргоо хэсэгт хэдэн зүйлийг тохируулна. Энэ зааварт Facebook Messenger-ийн угтах мессеж, мэндчилгээ, байнгын цэс, яриа эхлүүлэгчид болон үндсэн хариултыг хэрхэн тохируулахыг харуулна. Эхлэхээс өмнө илгээх өрөлтүүдээ (жишээ нь үндсэн цэс) үүсгэсэн байх шаардлагатай.

Бичлэгт панел англи хэл дээр харагдаж байгаа. Монгол хэл дээрх панелд цэс, товчлуурын нэр монголоор гарна.

Тохиргооны Сувгууд хэсгийг нээх

Зүүн талын цэснээс Тохиргоо дээр дарж, дээд талын Сувгууд (Channels) хэсгийг сонгоно.

Facebook Messenger хэсэгт Угтах мессеж (Welcome Message), Greeting, Яриа эхлүүлэгчид (Conversation Starters), Байнгын цэс (Persistent Menu) гэсэн тохиргоонууд харагдана.

Угтах мессежээ сонгох

Угтах мессеж нь хэрэглэгч таны боттой анх удаа харилцаж, Эхлэх (Get Started) товчийг дарахад ботоос очих хамгийн эхний мессеж юм.

Жагсаалтыг нээж, энэ үед илгээх өрөлтөө сонгоно. Жишээ нь үндсэн цэсийн өрөлтөө (“Main menu”) сонгож болно.

Сонголтоо өөрчлөхөд хуудасны баруун дээд буланд Cancel болон Хадгалах (Save) товч гарч ирнэ. Хадгалах дээр дарж өөрчлөлтөө хадгална.

Мэндчилгээний текстээ бичих

Greeting хэсгийн Засах (Edit) товчийг дарна. Энэ нь таны боттой анх удаа харилцаж буй хүнд Эхлэх товчийг дарахаас өмнө харагдах мэндчилгээ юм.

Default language талбарт мэндчилгээний текстээ бичнэ. Жишээ нь “Сайн байна уу? Smartbot байна. Танд туслахад бид бэлэн”. Эможи нэмж болно. Дараа нь баруун дээд буланд байрлах Хадгалах товчийг дарна.

Байнгын цэсийг нээх

Сувгууд хэсэг рүү буцаж, Байнгын цэс хэсгийн Засах товчийг дарна. Байнгын цэс нь хэрэглэгчид үргэлж харагдаж, ботын гол боломжуудыг хүссэн үедээ ашиглахад тусалдаг цэс юм.

Хамгийн дээд талд Гарнаас бичихийг зөвшөөрөх (Allow Keyboard Input) сонголт, доор нь цэсийн товчнууд байна. Жишээ нь “Үндсэн цэс”, “Үнэ”, “Холбоо барих”. Шинэ товч нэмэх бол Шинээр нэмэх (Add New) дээр дарна.

Цэсийн товчийг өрөлттэй холбох

Цэсийн товч дээр дарахад засах цонх нээгдэнэ. Товчлуурын шошго (Button Label) талбарт цэсэнд харагдах нэрийг бичнэ.

Энэ товчлуур дээр дарах үед (When This Button is Pressed) хэсгээс Өрөлт эхлүүлэх (Start Flow) гэснийг сонгоод, Өрөлт сонгох (Select Flow) жагсаалтаас тухайн товчинд холбох өрөлтөө сонгоно. Жишээ нь “Холбоо барих” товч “Ажилтантай холбогдох” өрөлтийг, “Үндсэн цэс” товч “Main menu” өрөлтийг эхлүүлнэ.

Товчоор линк нээлгэх бол Вэбсайт нээх (Open Website) гэсэн сонголт мөн байна. Цонхны Хадгалах товчийг дарж, дараа нь хуудасны баруун дээд буланд байрлах Хадгалах товчоор цэсээ хадгална.

Яриа эхлүүлэгчдийг тохируулах

Яриа эхлүүлэгчид хэсгийн Засах товчийг дарна. Яриа эхлүүлэгчид нь түгээмэл асуултуудын жагсаалт бөгөөд хэрэглэгч аль нэгийг нь сонгож яриагаа эхлүүлнэ.

Question талбарт хэрэглэгчид харагдах текстийг бичнэ (50 хүртэл тэмдэгт). Ботын хариулт (Өрөлтүүд) (Bot Response (Flows)) жагсаалтаас тухайн асуултад илгээх өрөлтийг сонгоно. Жишээ нь “Эхлэх” гэсэн асуултад “Main menu” өрөлтийг холбоно.

Өөр асуулт нэмэх бол доорх хоосон мөрийг бөглөөд нэмэх (+) товчийг дарна. Мөр бүрийн баруун талд дараалал солих сум, устгах дүрс байна. Дуусаад Хадгалах дарна.

Үндсэн хариултаа шийдэх

Дээд талын Ерөнхий (General) хэсгийг нээнэ. Хамгийн эхэнд Үндсэн хариулт (Default Reply) тохиргоо байна. Чатбот хэрэглэгчийн мессежид хэрхэн хариулахаа мэдэхгүй үед илгээх хариултыг эндээс сонгоно.

Жагсаалтаас өрөлт сонговол ийм үед тэр өрөлт илгээгдэнэ. Байхгүй (None) гэж үлдээвэл үндсэн хариулт илгээгдэхгүй.

Messenger дээр бот хариулахгүй болсон, эсвэл алдааны мэдээлэлд эрхийн алдаа гарсан бол Сувгууд хэсгийн доод талд байрлах Эрхийг шинэчлэх (Refresh Permissions) хэсгийн Холболт сэргээх (Reconnect) товчийг дарна.

Холболт сэргээх товчийн доор байрлах Салах (Disconnect) товч нь Messenger-ийн холболтыг салгадаг тул андуурч дарахгүй байхыг анхаарна уу.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх