Админуудын ажлын цаг тохируулах
Админ, ажилтнуудынхаа ажиллах өдөр, цагийг панелд тохируулж, ажилтан эсвэл ээлж бүрт оноох заавар.
Админ, ажилтнуудынхаа ажлын цагийг панелд оруулж тохируулах боломжтой. Ажлын цагийг хүн тус бүрээр эсвэл ээлжээр нь үүсгэж болно.
Админууд хэсгийг нээх
Тохиргоо цэс рүү орж, Админууд хэсгийг сонгоно.
Ажлын цаг нэмэх
Хамгийн доор байгаа Ажлын цаг хэсэгт Удирдах дээр дарна. Ажлын цагийн цонх нээгдэнэ.
Шинээр ажлын цаг нэмэхийн тулд Нэмэх дээр дарна.
Нэр өгөх
Ажлын цагийн нэрийг оруулна. Жишээ нь, ажилтны нэрээр “Хулан” гэж нэрлэж болно. Дараа нь Үргэлжлүүлэх дээр дарна.
Ажлын өдөр, цагаа тохируулах
Тухайн ажилтны ажиллах өдөр, цагийг тохируулна.
- Ажилладаггүй өдрүүдийг унтраана. Жишээ нь, даваа, лхагва, баасан гарагт ажилладаг бол мягмар, пүрэв гарагийг унтраана.
- Ажлын өдөр бүрийн эхлэх, дуусах цагийг оруулна, жишээ нь 9:00-17:00.
- Цайны цаг гаргах бол өдрийн цагийг хоёр хувааж оруулна, жишээ нь 9:00-12:00 болон 13:00-17:00.
- Бямба, ням гарагт ажилладаггүй бол тэдгээрийг мөн унтраана.
Тохиргоогоо хийж дуусаад Хадгалах дээр дарна.
Ажилтнаа сонгох
Ажилтнууд хэсгээс энэ ажлын цагт хамаарах админаа сонгоод Үргэлжлүүлэх дээр дарна.
Ээлжээр ажилладаг бол ажлын цагийг ээлжийн нэрээр үүсгэж болно. Жишээ нь, “Нэгдүгээр ээлж” гэж нэрлээд, тухайн ээлжид ажилладаг хоёр, гурван ажилтныг бүгдийг нь сонгоно.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…