Админуудаа багт хуваарилах
Чатанд хариулдаг админуудаа ээлж зэргээр нь багт хувааж, баг бүрийн гишүүдийг удирдах заавар.
Чатанд хариулдаг ажилтан, админуудаа ээлж зэргээр нь багт хувааж болно. Жишээ нь, өглөөний болон өдрийн ээлжийн баг үүсгэж болно.
Админууд хэсгийг нээх
Тохиргоо цэс рүү орж, Админууд хэсгийг сонгоно.
Шинэ баг үүсгэх
Харилцан ярианы багууд хэсэгт Удирдах дээр дарна. Дараа нь Шинээр үүсгэх дээр дарна.
Багаа нэрлэж, гишүүдээ сонгох
Багийн нэрийг бичнэ, жишээ нь “Өглөөний ээлж”.
Өглөө чат хариулдаг ажилтнуудаа багийн гишүүнээр сонгоод Үргэлжлүүлэх дээр дарна.
Баг үүссэний дараа багийн нэр дээр дарахад гишүүд нь харагдана. Эндээс гишүүн нэмэх, хасах боломжтой.
Бусад ээлжийн багийг үүсгэх
Бусад ээлжид зориулж мөн ийм аргаар баг үүсгэнэ. Жишээ нь, Шинээр үүсгэх дээр дараад багаа “Өдрийн ээлж” гэж нэрлэж, өдрийн ээлжийн ажилтнуудаа сонгоно.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…