The comment is invalid for a private reply (code: 100)
Устгагдсан, нуугдсан, пэйж өөрөө бичсэн эсвэл хуваалцсан пост дээрх комментод бот чатаар хариулах гэж оролдоход гардаг алдаа. Админы комментыг алгасуулж, постоо тодорхой сонгож засна.
Алдааны мэдээлэлд ингэж харагдана: The comment is invalid for a private reply - code: 100
Бот комментод чатаар (Private Reply) хариулах гэж оролдсон ч Facebook тэр комментыг хариулах боломжгүй гэж үзсэн үед энэ алдаа гарна.
Яагаад гардаг вэ?
- Хэрэглэгч комментоо устгасан: бот комментыг уншиж хариулах яг тэр агшинд, эсвэл Smart Delay-ээр хүлээж байх хооронд хэрэглэгч комментоо устгасан бол Meta түүнийг хүчингүй гэж үзнэ.
- Пэйж өөрийн постон дээр коммент бичсэн: пэйжийн админууд эсвэл пэйж өөрөө постынхоо доор коммент бичихэд бот түүнийг хэрэглэгч гэж андуурч чат илгээх гэж оролддог. Пэйж өөр рүүгээ хувийн чат илгээж чадахгүй.
- Facebook комментыг спам гэж нуусан: Facebook-ийн алгоритм комментыг спам, зөрчилтэй эсвэл хуурамч хаягийнх гэж үзээд админд мэдэгдэлгүйгээр нуусан (Hide) бол бот түүнд хандаж чадахгүй.
- Хуваалцсан пост эсвэл групп дээр бичсэн коммент: хэрэглэгч таны үндсэн пост дээр биш, өөр хэн нэгний хуваалцсан (Share) пост доор эсвэл хаалттай групп дотор коммент үлдээсэн бол Meta-гийн нууцлалын дүрмээр чатаар хариулахыг зөвшөөрдөггүй.
Хэрхэн засах вэ?
Админ болон пэйжийн комментыг алгасуулах
- Чадварууд → Facebook Comment Automations руу орж, ажиллаж буй автоматжуулалтаа нээнэ.
- Тохиргоон дотор Ignore track comments from Page admins (пэйжийн админуудын комментыг алгасах) эсвэл Ignore replies to comments гэх мэт сонголт байвал асаана. Ингэснээр админуудын бичсэн комментод бот хариулах гэж оролдож алдаа заахгүй.
Постоо тодорхой сонгох
All Posts тохиргоо ашиглаж байвал хуваалцсан болон групп доторх постууд давхар уншигдах эрсдэлтэй. Track comments on хэсгийг Specific post болгоод зөвхөн өөрийн пэйж дээрх үндсэн постуудыг сонгоно.
Коммент нуугдсан эсэхийг шалгах
Comment logs хэсгээс алдаа заасан постын ID-г олоод Facebook дээр тэр постыг нээж шалгана. Коммент нуугдсан байвал ил болгоно, устсан бол хэвээр нь үлдээнэ.
Зөвлөмж
- Ганц нэг тохиолдолд орхиж болно: Comment logs дээр энэ алдаа өдөрт цөөхөн харагдаж байвал хэрэглэгч комментоо өөрөө устгасантай холбоотой. Ботын ажиллагаа, пэйжийн үнэлгээнд нөлөөлөхгүй тул үл тоож болно.
- Постынхоо доор пэйжийн нэрээр бүү бичээрэй: хэрэглэгчидтэй харилцах, үнэ бичихдээ пэйжийн нэрээр биш, админ эрхтэй хувийн Facebook хаягаараа хариулбал бот пэйжийн өөрийнх нь комментыг уншиж алдаа заахгүй.
- Нийтэд харагдах хариуг давхар бэлдээрэй: бот чатаар хариулж чадахгүй үед хэрэглэгчээ алдахгүйн тулд коммент автоматжуулалтын Public reply to comment хэсэгт пэйж рүү шууд мессеж бичихийг санал болгосон хариу үргэлж бэлдэж байгаарай.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх