Facebook Ads: Error validating access token: The session has been invalidated

Facebook Ads-ийг холбосон хүний нууц үг солигдсон эсвэл Facebook session-ийг цуцалсан үед гарна. Facebook-д нэвтэрч асуудлаа шийдээд Smartbot дээр Facebook Ads-ийг дахин холбоно.

4 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Facebook Ads: Error validating access token: The session has been invalidated because the user changed their password or Facebook has changed the session for security reasons.

Facebook Ads-ийг Smartbot-д холбосон хүний Facebook session хүчингүй болсон тул Smartbot зарын акаунт руу хандаж чадахгүй байна. Facebook-д нэвтэрч асуудлаа шийдээд Facebook Ads-ийг дахин холбоно.

Яагаад гардаг вэ?

  1. Нууц үг солигдсон: холбосон хүн Facebook-ийн нууц үгээ сольсон.
  2. Бүх төхөөрөмжөөс гарсан: “Log out of all sessions” хийсэн, эсвэл акаунтаа сэргээсэн (жишээ нь hack хийгдсэний дараа).
  3. Facebook аюулгүй байдлын шалгалт тавьсан: сэжигтэй нэвтрэлт, хувийн мэдээлэл баталгаажуулах хүсэлт (checkpoint) гэх мэт. Энэ үед Facebook өөрөө session-ийг хүчингүй болгодог.
  4. Smartbot (Appcontx) аппыг Facebook-ээс салгасан: Facebook-ийн Business Integrations / Apps and websites хэсгээс Smartbot (Appcontx)-ийг устгасан.

Хэрхэн засах вэ?

Facebook-д нэвтэрч шалгах

Тухайн акаунтаар facebook.com-д нэвтэрнэ. Аюулгүй байдлын мэдэгдэл эсвэл баталгаажуулах хүсэлт (checkpoint) байвал эхлээд шийдвэрлэнэ.

Meta-гийн тайлбараар хэрэглэгч facebook.com эсвэл m.facebook.com-д нэвтэрч асуудлаа засах шаардлагатай.

Facebook Ads-ийг дахин холбох

Smartbot дээр Facebook Ads-ийн холболтыг сэргээнэ (Холболт сэргээх). Facebook-ийн зөвшөөрлийн цонхонд Edit settings дарж бүх зарын акаунт, пэйж, permission-ийг сонгоно.

Зарын тохиргоогоо шалгах

Facebook дээр зарын акаунтаа дахин сонгоод custom audience синк болон JSON зарын тохиргоо хэвээр байгааг шалгана.

Дахин турших

Audience синк хийх, эсвэл зарын JSON-ийг тестлэх зэргээр холболт ажиллаж байгааг баталгаажуулна.

Зөвлөмж

  • Facebook-ийн нууц үгээ солих бол бидэнд урьдчилан мэдэгдээрэй. Сольсны дараа Facebook Ads болон пэйжээ чатботод заавал дахин холбох шаардлагатай.
  • “Бүх төхөөрөмжөөс гарах” (Log out of all sessions) хийсэн бол мөн дахин холбоно.
  • Facebook-ээс аюулгүй байдлын баталгаажуулалт ирвэл даруй шийдвэрлээрэй. Тэр хүртэл холболт ажиллахгүй.
  • Facebook-ийн Business Integrations хэсгээс Smartbot (Appcontx) аппыг бүү устгаарай.
  • Акаунтдаа хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) асааж, нэвтрэх мэдээллээ хамгаалаарай. Ингэвэл Facebook аюулгүй байдлын шалтгаанаар session цуцлах магадлал багасна.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх