Messenger жагсаалт үүсгэж, бүртгүүлсэн хүмүүст зарлал илгээх
Хэрэглэгч “Notify Me” товч дарж Messenger жагсаалтад бүртгүүлнэ. Дараа нь тэр жагсаалт руу Зарлал цэсээс мэдээ илгээнэ.
Messenger жагсаалт нь таны пэйжээс мэдээ авахыг зөвшөөрсөн хүмүүсийн жагсаалт юм. Хэрэглэгч чат дотор Notify Me товч дарахад жагсаалтад нэмэгдэнэ. Дараа нь шинэ бараа, урамшууллын мэдээг зөвхөн тэдэнд илгээнэ.
Өрөлтөө нээж, мессеж илгээх алхам нэмнэ
Чатбот панелийн Өрөлт цэснээс өрөлтөө нээнэ. Start-ийн дараа Send Message алхам нэмнэ.
Мессежийн төрлийг Messenger болгоно
Алхмын тохиргооны Message Type хэсгээс Messenger-ийг сонгоно. Messenger жагсаалт зөвхөн Messenger дээр ажиллана.
Notification Request элемент нэмнэ
Элементийн жагсаалтаас Notification Request-ийг сонгож мессежид нэмнэ.
Жагсаалтаа сонгох эсвэл шинээр үүсгэнэ
Messenger List талбараас өмнө үүсгэсэн жагсаалтаа сонгоно. Шинэ жагсаалт хэрэгтэй бол Add New дарна.
- Name: жагсаалтын нэр, жишээ нь “Шинэ харилцагч”.
- Type: мэдэгдлийн давтамж, жишээ нь Daily Notifications.
- Continue дарж хадгална.
Зураг, урих текстээ бичнэ
Картад зураг оруулж (Upload Image эсвэл Insert Link), гарчигт урих текст бичнэ. Жишээ нь “Шинэ барааны мэдээлэл авахыг хүсвэл энд дарна уу”.
Notify Me товчоо тохируулна
Товчин дээр дарж Button Label-ийг өөрчилж болно. When This Button Is Pressed хэсэгт товч дарсны дараа юу болохыг сонгоно: мессеж илгээх, үйлдэл хийх, өөр өрөлт эсвэл алхам эхлүүлэх.
Товч дарсан хүн сонгосон Messenger жагсаалтад автоматаар нэмэгдэнэ.
Бүртгүүлсэн эсэхийг нөхцөлөөр шалгана
Condition алхам нэмж, Messenger List нь таны жагсаалт байх нөхцөл тавина. Ингэснээр аль хэдийн бүртгүүлсэн хүн үндсэн өрөлт рүү, бүртгүүлээгүй хүн Notify Me хүсэлт рүү шилжинэ.
- Ногоон салаа: нөхцөл биелсэн, хүн жагсаалтад байна.
- Улаан салаа: нөхцөл биелээгүй, хүсэлтийн мессеж харуулна.
Жагсаалт руу зарлал илгээнэ
Цэснээс Зарлал (Broadcast Messages) руу орж шинэ зарлал үүсгэнэ. Messenger жагсаалтаа сонгож, илгээх өрөлт (Flow to send) болон илгээх хугацааг (When to send this message?) тохируулна.
Targeting хэсэгт хэл зэрэг нэмэлт нөхцөл тавьж хүлээн авагчдыг нарийсгаж болно.
Зарлал зөвхөн тухайн Messenger жагсаалтад бүртгүүлсэн хүмүүст очно. Урамшууллын мэдээ багтааж болно.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…