Follow-up буюу хэрэглэгчээ хэрхэн халамжлах вэ?
Хэрэглэгч чат хараагүй эсвэл хараад хариу өгөөгүй үед хэрхэн тодруулга асуулт ба өрөлтүүдийг илгээх заавар.
Мессежийн төрлийг сонгох
Өрөлтөө нээгээд Мессеж илгээх (Send Message) блок дээр дарна. Мессежийн төрөл (Message Type) жагсаалтаас Messenger-ийг сонгоно.
Мессеж бичиж товчлуур нэмэх
Мессежээ бичнэ (жишээ нь “Доорх үйлчилгээгээс сонгоорой”), хүсвэл emoji нэмнэ. Дараа нь + Товчлуур нэмэх (+ Add Button) дээр дарж Button #1, Button #2, Button #3 гэсэн гурван товчлуур нэмнэ.
Товчлуур бүрт хариу холбох
Товчлуур бүрийн баруун талын цэгээс чирж шинэ Мессеж илгээх блок үүсгэнэ. Блок бүрийг Messenger төрөлтэй болгож хариугаа бичнэ (жишээнд “1”, “2”, “3”).
Follow Up блок нэмж хугацаа тохируулах
Доод хэсгийн + товчийг дарж Follow Up-ийг сонгоно. Блок дээр дарж тоо болон нэгжээ (Seconds, Minutes, Hours, Days) сонгоно, жишээнд 1 Minutes. Хэрэглэгч энэ хугацаанаас өмнө хариулбал follow-up мессеж илгээгдэхгүй.
Эхний мессежийг Follow Up-тай холбох
Эхний Мессеж илгээх блокийн Үргэлжлүүлэх (Continue) цэгээс чирж Follow Up #1 блоктой холбоно. Ингэснээр хэрэглэгч товчлуур дарахгүй бол тохируулсан хугацааны дараа follow-up ажиллана.
Follow-up мессежээ бичих
Follow Up #1 блокийн Үргэлжлүүлэх (Continue) цэгээс чирж шинэ Мессеж илгээх блок үүсгэнэ. Мессежийн төрөл (Message Type)-өөс Messenger-ийг сонгоод асуултаа бичнэ, жишээ нь “Та мэдээллээ авч чадсан уу?”.
Quick reply нэмж хариу холбох
+ Quick reply дээр дарж хоёр хариулт нэмээд Товчлуурын шошго (Button Label)-г “Тийм”, “Үгүй” болгоно. “Тийм”-ийг “Баярлалаа” гэсэн мессежтэй, “Үгүй”-г “Та санал сэтгэгдэл шүүмжээ бичээд үлдээгээрэй. Манайхаас анхаарах болно оо” гэсэн мессежтэй холбоно.
Өрөлтөө нийтлэх
Дээд хэсгийн Нийтлэх (Publish) товчийг дарна. Баруун дээд буланд Амжилттай (Success) гэсэн мэдэгдэл гарна.
Messenger дээр туршиж үзэх
Пэйжийнхээ Messenger чатад өрөлтөө эхлүүлээд товчлуурын аль нэгийг дарна. Удалгүй “Та мэдээллээ авч чадсан уу?” мессеж Тийм, Үгүй сонголттойгоор ирнэ. Тийм дарахад “Баярлалаа” гэсэн хариу ирнэ.
AI агенттай үйлдэл нэмэх
+ товчоор Үйлдэл (Actions) блок нэмээд жагсаалтаас Google Gemini-г сонгоно. Цонхонд Generate text - Agents-ийг сонгож AI Agents хэсгээс агентаа сонгоод Хариуг тусгай талбарт хадгалах (Save response to a custom field)-д airesponse талбарыг сонгоно. Дараа нь Үргэлжлүүлэх (Continue) дарна.
Амжилттай болон амжилтгүй үеийн хариуг холбох
Амжилттай (Success) цэгээс шинэ Мессеж илгээх блок үүсгэж Messenger-ийг сонгоод {{airesponse}} гэж бичнэ (“{” бичихэд хувьсагчийн жагсаалт гарна). Амжилтгүй (Failed) цэгээс өөр блок үүсгэж “Амжилтгүй” гэж бичнэ.
AI өрөлтөд follow-up нэмэх
+ товчоор шинэ Follow Up блок нэмж 1 Minutes болгоод Үйлдэл (Actions) блокийн Үргэлжлүүлэх (Continue) цэгтэй холбоно. Түүний Үргэлжлүүлэх цэгийг өмнөх “Та мэдээллээ авч чадсан уу?” мессежтэй холбоно. Үүнтэй адилаар мессежийн Үргэлжлүүлэх цэгээс дахин Follow Up блок нэмж, хувилан олон удаагийн follow-up хийж болно.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх