Бүүст хийсэн постоо чатботтой холбох
Ads Manager-т сурталчилгаа үүсгэхдээ чатботын өрөлтийг JSON кодоор эсвэл “Эхлэх” түлхүүр үгээр холбож, мессеж бичсэн хүнд автоматаар хариулна.
Facebook-т пост бүүст хийхдээ чатботоо холбовол сурталчилгааг үзээд мессеж бичсэн хүнд чатбот автоматаар хариулна. Чатботыг буруу тохируулбал Facebook-ийн өөрийн (default) хариултууд илгээгдэж, чатбот ажиллахгүй болдог. Холбох хоёр арга бий: өрөлтийн JSON кодыг сурталчилгаанд оруулах, эсвэл “Эхлэх” гэх мэт түлхүүр үгтэй товч нэмэх.
Бүүстэд зориулсан өрөлт бэлдэнэ
Өрөлт цэсэнд бүүстэд зориулсан өрөлт бэлдэнэ. Жишээнд “Та сонирхож буй бүтээгдэхүүнээ сонгоорой” гэсэн текст, “Хөргөгч”, “ТВ”, “Бусад” гэсэн товчлууртай өрөлт хийсэн. Товчлуур бүрийг тухайн бүтээгдэхүүний мэдээлэл рүү холбоно. “Бусад” товчлуураар өөр өрөлт, жишээ нь үндсэн цэсээ дуудаж болно.
Бүүсттэй холбох өрөлтийн текстэд харилцагчийн нэрийг (full name) ашиглахгүй. Энэ нь чатбот дээр ажилладаг ч Facebook сурталчилгааны мэндчилгээнд нэрийг өөрөө оруулдаг тул энэ талбарыг ашиглах боломжгүй.
Өрөлтөө бэлдээд Publish дарна.
Өрөлтийн JSON кодыг хуулна
Өрөлтийн баруун дээд буланд байрлах гурван цэг (⋯) дээр дарж Get JSON for Messenger Ads гэснийг сонгоно. Нээгдсэн цонхны Copy дээр дарж кодыг хуулна.
Ads Manager-т шинэ кампани үүсгэнэ
Ads Manager руу орж + Create дарна. Чатбот ашиглах бол кампанийн зорилгоос Engagement гэснийг заавал сонгоно. Дараа нь Manual engagement campaign гэснийг сонговол олон нэмэлт тохиргоо хийх боломжтой. Кампанидаа бүтээгдэхүүнтэйгээ холбоотой нэр өгнө.
Ad set-ийн тохиргоог хийнэ
Ad set-ийн Conversion хэсэгт Conversion location нь Message destinations байгааг шалгаад, Facebook Page хэсгээс чатбот холбосон пэйжээ сонгоно. Дараа нь байршил, нас зэрэг зорилтот хэрэглэгчийн тохиргоогоо хийнэ.
Сурталчлах постоо сонгоно
Ad хэсгийн Ad setup дээр Use existing post гэснийг сонгоод, Ad creative хэсэгт Select post дарж сурталчлах постоо сонгоно. Шинэ пост үүсгэх бол Create post дээр дарна. Эдгээрийг хийсний дараа л доорх тохиргоонууд гарч ирнэ.
Chat builder-т JSON кодоо оруулна
Chat builder хэсэгт Create template дарна. Нээгдсэн цонхноос JSON гэснийг сонгоод үргэлжлүүлнэ.
Кодын талбарын хамгийн дээд хэсэгт дарж идэвхжүүлнэ, талбар хар хүрээтэй болно. Ctrl+A дарж бүх кодыг сонгоод устгаж, өмнө хуулсан кодоо буулгана. Талбараас гадна дарахад урьдчилан харах хэсэгт өрөлтийн текст, товчлуурууд харагдана.
Дараа нь сурталчилгаагаа Publish дарж нийтэлнэ. Сурталчилгааг үзээд товчлуур дарсан хүнд таны өрөлт чатаар шууд очно.
Хоёр дахь арга: мэндчилгээ, асуултаа засна
Chat builder хэсгийн Suggested template дээр Edit дарна.
- Greeting хэсгийн текстийг солино. Facebook энд харилцагчийн нэрийг өөрөө оруулдаг. Сурталчилгааг үзэж буй хүнд зориулж “Доорх товчлуур дээр дараад мэдээлэл аваарай” гэх мэт юу хийхийг чиглүүлсэн текст бичвэл зүгээр.
- Messenger-ээр залгах урилга хэрэггүй бол Invite people to call you on Messenger гэснийг унтраана.
- Frequently asked questions хэсэгт гурван асуулт байдаг. Хоёрыг нь устгаад, эхнийхийг нь “Эхлэх” болгоно. Automated response хэсэгт юу ч бичихгүй. Ингэхэд “Эхлэх” нь хэрэглэгчид товчлуур хэлбэрээр харагдана.
Үг таних цэсэнд “Эхлэх” түлхүүр үг нэмнэ
Чатбот панелийн Үг таних цэсэнд “Эхлэх” түлхүүр үг нэмнэ. Bot Response хэсэгт Flow гэснийг сонгоод бүүстэд зориулсан өрөлтөө (жишээ нь “Boost өрөлт”) сонгож Save дарна. Дараа нь жагсаалтын Status баганын товчийг заавал асаана.
Ингэснээр сурталчилгааг үзсэн хүнд “Эхлэх” товчлууртай мессеж очно. Товчлуурыг дарахад “Эхлэх” гэсэн үг чатбот руу мессежээр ирж, Үг таних цэс үүнийг таниад бүүстийн өрөлтийг илгээнэ. Өрөлтүүдээ хооронд нь сайн уялдуулж холбосон бол энэ “Эхлэх” аргыг байнга ашиглаж болно.
Олон бүүст зэрэг явуулна
Хэд хэдэн бүүст зэрэг явж байгаа бол товчлуурын нэрийг бүтээгдэхүүнээр нь өгнө. Жишээ нь хөргөгчний reels бичлэгт “Хөргөгч”, телевизорын reels бичлэгт “Телевизор” гэж өгөөд, Үг таних цэсэнд үг бүрийг тохирох өрөлттэй холбоно. Ингэснээр хөргөгчний бүүстийг үзсэн хүнд зөвхөн хөргөгчний мэдээлэл очно.
Сурталчилгааны асуултыг Facebook-ийн анхны англи хувилбараар нь (жишээ нь “Can I learn more about your business?”) үлдээж болохгүй. Хэрэглэгч түүнийг дарахад чатбот тэр өгүүлбэрийг танихгүй тул ажиллахгүй.
Анхаарах зүйл
- Бүүстэд холбох өрөлтөө аль болох товчлууртай хийнэ. Хүмүүс товчлуур дарсны дараа л Харилцан яриа хэсэгт орж ирнэ.
- Сурталчилгааг үзээд товчлуур дараагүй хүмүүс Харилцан яриа хэсэгт харагдахгүй. Энэ нь бүүст хүмүүст хүрэхгүй байна гэсэн үг биш. Хариу үйлдэл хийгээгүй хүнд систем мессеж илгээдэггүй нь Facebook-ийн дүрэмтэй холбоотой.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…