Instagram-ийн өрөлтийг идэвхжүүлэх

Instagram-ийн тохиргооны Яриа эхлүүлэгчид хэсэгт өрөлтөө холбож, хэрэглэгч “Эхлэх” дарахад бот хариулдаг болгоно.

2:50 бичлэг5 алхамШинэчилсэн: 2026.09.28

Instagram-д зориулж үүсгэсэн өрөлт (жишээ нь “Үндсэн цэс”) ажиллаж эхлэхийн тулд түүнийг Instagram-ийн тохиргоонд холбож идэвхжүүлнэ. Өрөлт тань шар тэмдэггүй, амжилттай нийтлэгдсэн байх ёстой. Instagram-ийн заавар бичлэгүүдийг анх удаа үзэж байгаа бол эхлээд Facebook-ийн заавар бичлэгүүдийг үзэхийг зөвлөж байна.

Instagram-ийн тохиргоог нээх

Зүүн талын цэснээс Тохиргоо → Сувгууд → Instagram хэсэгт орно.

Тохиргоонуудтай танилцах

Instagram-ийн хэсэгт дараах тохиргоонууд гарч ирнэ:

  • Story mention хариулт: хүмүүс story-доо таныг таг хийсэн үед илгээх хариулт. Үүнийг тусдаа заавар бичлэгт үзүүлнэ.
  • Байнгын цэс: чатын гурван зураастай дүрс дээр дарахад гарч ирдэг цэс (меню).
  • Яриа эхлүүлэгчид: Facebook дээрх Get Started товчтой адилхан. Facebook дээр угтах мессеж тохируулдаг бол Instagram дээр угтах мессеж байдаггүй. Тиймээс Instagram дээр яриа эхлүүлэгчийг заавал тохируулна.

Энэ хэсгийн дээд талд байрлах Салах товчийг дарахгүй байхыг анхаарна уу.

Яриа эхлүүлэгчдийг засах

Яриа эхлүүлэгчид хэсгийн Засах товчийг дарна.

Question талбарт хэрэглэгчид харагдах сонголтын текстийг бичиж, Ботын хариулт (Өрөлтүүд) жагсаалтаас тухайн сонголтод илгээх өрөлтийг сонгоно.

“Эхлэх”, “Мэдээлэл авах”, “Холбоо барих мэдээлэл”, “Хаягийн мэдээлэл” гэх мэт хэдэн ч сонголт нэмж болно. Энэ нь таны өрөлтүүдийн зохион байгуулалтаас шалтгаална.

“Эхлэх” сонголт нэмэх

Question талбарт “Эхлэх” гэж бичээд, Ботын хариулт (Өрөлтүүд) жагсаалтаас саяны үүсгэсэн “Үндсэн цэс” өрөлтийг сонгоно. Дараа нь нэмэх (+) товчийг дарна.

Хадгалж, шалгах

Баруун дээд буланд байрлах Хадгалах товчийг дарна. Ингэснээр Instagram-ийн анхны өрөлт тань идэвхжинэ.

Хэрэглэгч Instagram дээр таны бизнесийн хаяг руу чат бичихээр ороход “Эхлэх” сонголт харагдана. Үүнийг дарахад “Үндсэн цэс” өрөлтийн мессеж ирнэ.

Салах товчийг хэзээ ч дарж болохгүй. Үүнийг дарвал Instagram хаяг тань холболтоос бүр мөсөн хасагдана.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…