Харилцагчдаа бот руу шилжүүлэх аргууд
Та гар аргаар болон нэг дор автоматаар гэсэн хоёр аргаар бот руу шилжүүлэх боломжтой.
Бот идэвхтэй эсэхийг шалгах
Панелийн Харилцан яриа (Inbox) хэсэгт харилцагчийн чатыг нээнэ. Чатын дээд хэсэгт The bot is active гэсэн шар зурвас байвал тухайн харилцагчтай бот идэвхтэй харилцаж байна гэсэн үг.
Админ бичихэд бот унтардгийг анхаарах
Та чатад өөрөө мессеж бичихэд тухайн харилцагчийн бот унтарна. Шар зурвас алга болж, чатын дээд талд одны хажууд роботын дүрстэй товч гарч ирнэ.
Чатыг бот руу буцаах
Мэдээллээ өгч дууссаны дараа роботын дүрстэй Transfer Conversation to bot товчийг дарна. The bot is active шар зурвас дахин гарч ирвэл бот идэвхжсэн байна. Харилцагч бүрийг ингэж нэг нэгээр нь бот руу буцаана.
Bot Inbox апп дээр чатаа нээх
Утсан дээрх Bot Inbox аппликейшнд харилцагчийн чатыг нээнэ. Ногоон Bot enabled шошго байвал бот идэвхтэй. Админ мессеж бичихэд энэ шошго алга болж, бот унтарна.
Апп дээрээс бот руу шилжүүлэх
Чатын баруун дээд буланд байрлах ⋮ товчийг дарж, Transfer conversation to bot гэснийг сонгоно. Bot enabled шошго дахин гарч ирвэл бот идэвхжсэн байна.
Хэрэглэгчийн хэсэгт нэвтрэх
Бүх чатыг нэг дор бот руу шилжүүлэхийн тулд smartbot.mn хуудсанд орж Нэвтрэх товчийг дарна. И-мэйл болон Нууц үг-ээ оруулж нэвтэрнэ.
Миний үйлчилгээ хэсгийг нээх
Зүүн талын цэснээс Миний үйлчилгээ хэсгийг нээнэ. Захиалсан үйлчилгээ дотор таны чатботын карт харагдана.
Бүх чатыг бот руу шилжүүлэх
Чатботын картын баруун доод хэсэгт байрлах Чатуудыг бот руу товчийг дарна. Ингэснээр таньд бичиж байгаа бүх харилцагч нэг дор бот руу шилжинэ.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх