Хяналтын самбарын танилцуулга
Хэрэглэгчийн хяналтын самбар хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй заавар.
Хянах самбарын ерөнхий мэдээллийг харах
Нэвтэрмэгц Хянах самбар нээгдэнэ. Дээд хэсгийн картуудаас Идэвхтэй чатбот, Төлөгдөөгүй нэхэмжлэх, Дансны үлдэгдэл, Дараагийн төлбөр зэрэг мэдээллээ харна.
Төлбөр болон чатботуудаа шалгах
Доош гүйлгэж Төлөгдөөгүй нэхэмжлэх, сүүлийн 6 сарын Төлбөрийн түүх-ийг харна. Миний чатботууд хэсэгт чатбот тань төлөв, үлдсэн хугацаатайгаа харагдах бөгөөд Панел нээх товчоор чатботын панел руугаа орно.
Миний үйлчилгээ хэсгийг нээх
Зүүн цэснээс Миний үйлчилгээ дээр дарна. Захиалсан үйлчилгээ хэсэгт чатботын төлөв, дараагийн төлбөр, үлдсэн хугацаа харагдана. Холболт хүлээгдэж байна гэж гарвал Панел нээх дарж, имэйл хаягаараа нэвтэрч Facebook Messenger сувгаа холбоно.
Үнийн жагсаалттай танилцах
Доош гүйлгэж Үнийн жагсаалт хэсгийг харна. Энд Үндсэн платформ, Нэмэлт платформ, AI хариулагч, Менежмент (Pipeline), Хөгжүүлэлтийн үйлчилгээ үнийнхээ хамт байх ба карт бүрийн доорх товчоор захиална.
Нэмэлт үйлчилгээ захиалах
Зүүн цэснээс Нэмэлт үйлчилгээ дээр дарна. Чатбот урсгалт хийлгэх эсвэл Хиймэл оюун ухаан (AI) угсруулах үйлчилгээг сонгоно. Купон код байвал Купон код талбарт оруулж Шалгах дараад, Захиалах, нэхэмжлэх үүсгэх товчийг дарна.
Нэхэмжлэхүүдээ харах
Зүүн цэснээс Нэхэмжлэх дээр дарж нэхэмжлэхүүдээ харна.
Тусламжийн хүсэлт илгээх
Зүүн цэснээс Тусламж дээр дарна. Шинэ хүсэлт хэсэгт Холбоотой үйлчилгээ-гээ сонгож, Гарчиг, Дэлгэрэнгүй талбарыг бөглөнө. Шаардлагатай бол Зураг нэмээд Илгээх дарна. Илгээсэн хүсэлтүүд тань Хүсэлтүүд хэсэгт харагдана.
Профайлаас данс цэнэглэх
Зүүн цэснээс Профайл дээр дарна. Данс цэнэглэх хэсэгт 50,000₮, 100,000₮, 300,000₮ дүнгээс сонгоод Нэхэмжлэх үүсгэх дарна. Нууц үгээ солих бол Нууц үг солих хэсгийг бөглөөд Солих дарна.
Заавар сайтыг нээх
Зүүн цэснээс Заавар дээр дарахад docs.smartbot.mn шинэ цонхонд нээгдэнэ. Эндээс ботоо тохируулах заавруудаа хайж үзнэ.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх