Алдааны мэдээлэл
Алдааны мэдээлэлд гарах алдаа бүрийн утга, шалтгаан, засах алхмууд.
- (#10900) Activity already replied toХоёр коммент автоматжуулалт нэг комментод зэрэг хариулах гэж оролдоход гардаг алдаа. All comments тохиргоо болон түлхүүр үгийн давхцлыг арилгаж засна.
- (#551) This person isn't available right nowБот тухайн хүн рүү мессеж илгээх боломжгүй үед гардаг алдаа. Хэрэглэгч хариу үйлдэл хийгээгүй, пэйжийг блоклосон, хаягаа хаасан, пэйжид насны хязгаарлалт байгаа, эсвэл мессеж хүлээн авахыг хаасан эсэхээс хамааран засна.
- (#10) This message is sent outside of allowed windowFacebook-ийн зөвшөөрсөн 24 цагийн (зараас ирсэн бол 7 хоногийн) хугацаа өнгөрсний дараа мессеж илгээхэд гардаг алдаа. Хүлээх хугацааг богиносгох, Message Tag ашиглах эсвэл хэрэглэгчээр эхлээд хариу бичүүлж засна.
- (#100) Must send either message or stateБот Facebook рүү хоосон мессеж илгээх гэж оролдоход гардаг алдаа. Хоосон блок, товч, утгагүй custom field, буруу JSON эсвэл салсан холболтыг шалгаж засна.
- This user cant reply to this activity (code: 10903)Коммент бичсэн хүн рүү бот чатаар хариу илгээх боломжгүй үед гардаг алдаа. Эхний мессежид товч нэмэх, хуучин постын автоматжуулалтыг унтраах, нийтэд харагдах хариу болон нэрийн орлуулах үг тохируулж засна.
- Unsupported post request. Object with ID does not existБот устсан чат, пост эсвэл коммент рүү хандах, эсвэл пэйжийн холболтын эрх дууссан үед гардаг алдаа. Сувгаа Холболт сэргээх товчоор дахин холбож засна.
- Please go to Settings > Channels and reconnect your Messenger/Instagram botSmartbot болон таны Facebook пэйж эсвэл Instagram хаягийн холболт түр салсан үед гардаг алдаа. Тохиргоо → Сувгууд хэсгээс холболтоо сэргээж, бүх эрхийг зөвшөөрнө.
- Unexpected internal error (code: -1)Ихэвчлэн Facebook, Instagram-ийн серверийн түр саатлаас болдог алдаа. Түр хүлээгээд дахин илгээж, олон хэрэглэгч дээр давтагдвал сувгаа дахин холбоно.
- The comment is invalid for a private reply (code: 100)Устгагдсан, нуугдсан, пэйж өөрөө бичсэн эсвэл хуваалцсан пост дээрх комментод бот чатаар хариулах гэж оролдоход гардаг алдаа. Админы комментыг алгасуулж, постоо тодорхой сонгож засна.
- Message failed to send because another app is controlling this thread now (code: 10)Пэйжийн чат Smartbot биш Meta Business Suite-ийн хяналтад байгаа үед гардаг алдаа. Чатыг бот руу буцааж, Advanced messaging хэсэгт Appcontx-ийг үндсэн апп болгож засна.
- Facebook comment can only reply with 1 message due to Facebook limitationFacebook комментод зөвхөн нэг хувийн мессежийг 7 хоногийн дотор илгээхийг зөвшөөрдөг. Өрөлтийн эхний мессежийг товчтой ганц мессеж болгож, үлдсэн контентоо товчонд холбож засна.
- Starting Step дээр custom field ашиглаж болохгүйӨрөлтийн кодыг авах үед эхний блокт {first_name} гэх мэт custom field байвал гардаг анхааруулга. Эхний блокоос custom field-ийг устгаж засна.
- Comment automation ажиллахгүй байнаКоммент автоматжуулалт ажиллахгүй бол холбосон өрөлт, эхний блокийн контент, Continue ашигласан эсэх, үйлчилгээний эрхээ шалгана.
- Boost content дээр код авахад алдаа гарахБүүст контентод зориулсан өрөлтийн кодыг авахад алдаа гарвал эхний блокт custom field ашигласан байна. Эхний блокоос {first_name} гэх мэт custom field-ийг устгаж засна.
- Хүн хариу бичих болгонд default message очоод байнаХүн юу ч бичсэн үндсэн мессеж очоод байвал Тохиргоо цэсний Үндсэн хариулт тохиргоог Байхгүй болгож засна.
- Messenger/IG (#100) Message cannot be empty, must provide valid attachment or textЧатбот хоосон мессеж эсвэл хүчингүй хавсралт илгээх гэж оролдоход гардаг алдаа. Хоосон блок, хоосон custom field, AI болон External Request-ийн хариу, файлын URL-ийг шалгаж засна.
- WhatsApp: URL button is not supportedЭнгийн WhatsApp өрөлт URL товч дэмждэггүй. URL товчийг хасаад, зөвхөн WhatsApp Template message дээр ашиглана.
- Send SMS: Please connect Twilio accountTwilio эсвэл ClickSend бүртгэл холбоогүй байхад өрөлт SMS илгээх гэж оролдсон. Тохиргоо хэсэгт аль нэг бүртгэлээ холбоно.
- WhatsApp: code 1008 - Required parameter is missingИлгээж буй WhatsApp Template message-ийн параметрийн утга дутуу байна. Бүх параметрт утга орсон эсэхийг шалгаж бөглөнө.
- WhatsApp: code 470 - More than 24 hours have passed since the customer last repliedХэрэглэгч сүүлд хариу бичсэнээс хойш 24 цаг өнгөрсөн тул мессеж явсангүй. 24 цаг хэтэрсэн бол WhatsApp Template message илгээнэ.
- External Request: Fail to execute the requestГадаад хүсэлт (External Request) гүйцэтгэхэд алдаа гарсан. Хүсэлтийн Header болон Body хэсгийг шалгаж засна.
- WhatsApp: code 2012 - Parameter format does not match format in the created templateTemplate message-ийн параметрийн формат загвартай зөрсөн, жишээ нь Header хэсэгт зураг ороогүй. Header болон параметрүүдийг шалгаж, тохирох зургийг оруулна.
- SendMail: SMTP Error: Could not authenticateSMTP-ийн нэвтрэх мэдээлэл буруу, эсвэл Gmail-д App password шаардлагатай байна. И-мэйл, нууц үгээ шалгаж, Gmail бол App password үүсгэж оруулна.
- WhatsApp: There can be no more than 30 product_items across sectionsWhatsApp дээр нэг удаад хамгийн ихдээ 30 бараа харуулах боломжтой. Мессеж дэх барааны тоог 30 буюу түүнээс доош болгоно.
- WhatsApp: code 131053 - Unsupported Image mime type image/gifWhatsApp бот GIF зураг дэмждэггүй. GIF зургийг PNG эсвэл JPEG зургаар солино.
- SendGrid: No email or opted-in to receive emailХүлээн авагч и-мэйл хаяггүй, эсвэл и-мэйл хүлээн авах зөвшөөрөл (opt-in) өгөөгүй байна. Хэрэглэгчийн и-мэйл хаяг болон opt-in төлөвийг шалгана.
- Messenger/IG (#100) [buttons][0][url] should represent a valid URLМессежийн товчны холбоос буруу эсвэл хоосон үед гардаг алдаа. Холбоосыг https://-ээр эхлүүлж бүтэн бичээд, хоосон зай, кирилл үсгийг арилгаж засна.
- Messenger/IG (#100) Cannot set thread level persistent menu now because another app is controlling the threadЯриаг өөр апп эсвэл Meta Business Suite-ийн Inbox хянаж байгаа үед байнгын цэс тохируулж чадахгүй. Appcontx-ийг Primary Receiver болгож, Inbox дээрх яриаг Done гэж тэмдэглэнэ.
- WhatsApp: Invalid catalog IdКаталогийн ID буруу эсвэл каталог WhatsApp Manager-тэй холбогдоогүй үед гардаг алдаа. Каталогоо WhatsApp Manager-тэй холбож, бараагаа spreadsheet-ээр оруулж засна.
- WhatsApp: code 1005 - Additional compliance information may be requiredБизнес болон каталогийн бараанд нэмэлт мэдээлэл шаардлагатай үед гардаг алдаа. Бараагаа каталог руу spreadsheet ашиглан бүрэн оруулж засна.
- WhatsApp: code 131053 - Downloading media from weblink failed with http code 404WhatsApp өгөгдсөн линкээс зураг эсвэл медиа файлыг татаж чадаагүй (404 Not Found). Медиа линкээ шалгаад, өөр домайн дээр байршсан файлын линкээр солино.
- WhatsApp: code 131053 - Unsupported Audio mime typeОруулсан аудио файлын форматыг WhatsApp дэмжихгүй үед гардаг алдаа. Файлаа OGG (opus), MPEG, AMR, MP4 эсвэл AAC форматтай аудио файлаар солино.
- Messenger/IG (#100) Upload failedИлгээх гэж буй файлыг Messenger дэмжихгүй үед гардаг алдаа. Файлын өргөтгөлийг шалгаад, дэмжигддэг өргөтгөлтэй өөр файл оруулна.
- Google Sheets: invalid_grant (Bad Request)Google Sheets интеграцийн холболт салсан үед гардаг алдаа. Google Sheets интеграцийг салгаад дахин холбож засна.
- Messenger/IG (#10) You need one time notification permission for this messageПэйж нэг удаагийн мэдэгдэл (OTN) илгээх зөвшөөрөлгүй байхад OTN мессеж явуулахад гарна. Зөвшөөрөл хүсэх, эсвэл OTN блокийг хасаад 24 цагийн дотор илгээнэ.
- SendMail: No email address (TO)И-мэйл илгээх гэж буй хэрэглэгчийн и-мэйл хаяг хоосон үед гардаг алдаа. Хэрэглэгчийн {{email}} custom field-д утга байгаа эсэхийг шалгана.
- Messenger/IG (#200) User does not have sufficient administrative permission for this action on this pageПэйжийг холбосон хүнд хангалттай эрх байхгүй, эсвэл 2FA асаагүй үед гарна. Бүрэн эрх олгож, 2FA асаагаад Smartbot дээр пэйжээ дахин холбоно.
- MailerLite: API-Key UnauthorizedОруулсан MailerLite API Key буруу үед гардаг алдаа. MailerLite-ийн тохиргоонд зөв API Key оруулж засна.
- WhatsApp (#100) The parameter text['body'] is requiredWhatsApp-аар хоосон мессеж илгээх гэж оролдоход гардаг алдаа. Өрөлт дэх хоосон текст блокийг олж текст оруулна.
- Facebook Ads: Error validating access token: The session has been invalidatedFacebook Ads-ийг холбосон хүний нууц үг солигдсон эсвэл Facebook session-ийг цуцалсан үед гарна. Facebook-д нэвтэрч асуудлаа шийдээд Smartbot дээр Facebook Ads-ийг дахин холбоно.
- (#100) Length of param message[text] must be less than or equal to 2000Текст мессеж Messenger-ийн 2000 тэмдэгтийн хязгаараас урт байна. Урт текстийг хэд хэдэн блокт хувааж, AI-ийн хариултын уртыг хязгаарлана.