(#10) This message is sent outside of allowed window

Facebook-ийн зөвшөөрсөн 24 цагийн (зараас ирсэн бол 7 хоногийн) хугацаа өнгөрсний дараа мессеж илгээхэд гардаг алдаа. Хүлээх хугацааг богиносгох, Message Tag ашиглах эсвэл хэрэглэгчээр эхлээд хариу бичүүлж засна.

5 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: (#10) This message is sent outside of allowed window. Learn more about the new policy here: https://developers.facebook.com/docs/messenger-platform/policy-overview - code: 10

Facebook-ийн дүрмээр пэйж хэрэглэгч рүү зөвхөн тодорхой хугацааны дотор чөлөөтэй мессеж илгээж болно. Энэ хугацаа өнгөрсний дараа бот мессеж илгээх гэж оролдоход энэ алдаа гарна.

Яагаад гардаг вэ?

  • Үндсэн хязгаар: хэрэглэгч сүүлд чатботтой харилцснаас хойш 24 цаг.
  • Зараас ирсэн хэрэглэгч: хэрэглэгч Facebook-ийн зар (Click-to-Messenger) дээр дарж анх удаа мессеж бичсэн бол энэ хугацаа 7 хоног хүртэл үргэлжилнэ.

Хэрхэн засах вэ?

Хэрэглэгчийн сүүлийн идэвхийг шалгах

Панелийн Харилцан яриа цэс рүү орж, алдаа гарсан хэрэглэгчийн профайл дээрх Last Interaction (сүүлд мессеж бичсэн эсвэл товч дарсан хугацаа) үзүүлэлтийг харна. Тэр цагаас хойш 24 цаг (зараас орж ирсэн бол 7 хоног) өнгөрсөн эсэхийг тодорхойлно.

Өрөлтийн хүлээх хугацааг богиносгох

Өрөлт цэс рүү орж тухайн мессежийг илгээж буй өрөлтийг нээнэ. Wait (Хүлээх) блок ашигласан бол хүлээх хугацааг 24 цагаас бага, жишээ нь 23 цаг болгоно.

Мөн мессеж илгээх блокийн өмнө Condition блок нэмж, Last Interaction 24 цагийн дотор байгаа эсэхийг шалгах нөхцөл тавина.

Зайлшгүй мэдэгдэлд Message Tag ашиглах

24 цагаас хойш заавал илгээх шаардлагатай мэдэгдэл эсвэл зарлал бол мессежийн блокийн тохиргоог нээж Message Tag сонголтыг идэвхжүүлнэ: Account Update, Post Purchase Update, Confirmed Event Update эсвэл Human Agent.

Сурталчилгааны агуулгатай мессежид эдгээр тагийг ашиглаж болохгүйг анхаараарай.

Маркетингийн мессежид зөвшөөрөл авах

24 цагаас хойш маркетинг, урамшууллын мессеж илгээх бол Зарлал цэсний Active contacts within 24 hours функцээр хүсэлт үүсгэнэ. Энэ хүсэлтийг хэрэглэгч 24 цагийн дотор идэвхтэй байх үед нь илгээж, “Мэдэгдэл авах” товчийг даруулж зөвшөөрөл (Opt-in) авна.

Хэрэглэгч рүү гараар бичих

Сүүлийн 7 хоногт харилцсан хэрэглэгч рүү панелийн Харилцан яриа цэснээс оператор гараар бичихэд систем автоматаар HUMAN_AGENT таг ашиглан илгээнэ.

7 хоног өнгөрсөн бөгөөд OTN зөвшөөрөл байхгүй бол Meta Business Suite-ийн Page Inbox руу орж хэрэглэгч рүү гараар бичнэ. Хэрэглэгч хариу бичмэгц панелийн Харилцан яриа дотор тухайн хэрэглэгчийн баруун доод самбараас Send Flow товчийг дарж чатботын өрөлтийг дахин илгээнэ.

Зөвлөмж

  • Sponsored Messages: 24 цаг өнгөрсөн хэрэглэгчид мессежээ төлбөртэй реклам хэлбэрээр илгээж болно.
  • One-Time Notification (OTN): хэрэглэгчээс урьдчилан авсан нэг удаагийн мэдэгдэл хүлээн авах зөвшөөрлийн дагуу илгээж болно.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх