Bot Inbox аппыг iPhone утсанд суулгах

App Store-оос Bot Inbox аппыг татаж, имэйл хаяг болон баталгаажуулах кодоор нэвтэрч, пэйжийнхээ чатуудыг iPhone утаснаасаа харах алхмууд.

1:01 бичлэг5 алхамШинэчилсэн: 2026.10.01

Bot Inbox апп нь пэйж рүү тань ирсэн чатуудыг утаснаасаа харж, харилцагчидтайгаа чатлахад зориулагдсан. Энэ зааварт аппыг iPhone утсанд суулгаж, нэвтрэх алхмуудыг харуулна. Эхлэхээс өмнө Facebook хаяг дээрээ бүртгэлтэй имэйл хаягаа мэдэж, тэр имэйлээ шалгах боломжтой байх хэрэгтэй.

App Store-оос аппыг хайх

iPhone утсан дээрээ App Store-ыг нээгээд, доод хэсгийн Search дээр дарна.

Хайлтын талбарт “Bot Inbox” гэж бичээд хайна.

Аппыг татаж суулгах

Хайлтын үр дүнгээс хар өнгийн, робот хэлбэртэй чатын дүрс бүхий Bot Inbox аппыг олно. Нэрийн доор нь Business гэж бичсэн байна.

Аппын баруун талд байрлах татах товчийг дарна. Аппыг өмнө нь татаж байсан бол үүлэн дүрс, анх удаа татаж байгаа бол Get товч харагдана. Татаж дууссаны дараа аппыг нээнэ.

Имэйл хаягаа оруулах

Апп нээгдэхэд Email талбар гарч ирнэ. Энд Facebook хаяг дээрээ бүртгэлтэй имэйл хаягаа бичээд Continue товчийг дарна.

Баталгаажуулах кодоо оруулах

Verification code дэлгэц гарч, таны оруулсан имэйл хаяг руу 6 оронтой баталгаажуулах код илгээгдэнэ. Имэйлээ шалгаж, ирсэн кодоо оруулаад Continue товчийг дарна.

Код ирээгүй бол имэйлийнхээ спам хавтсыг шалгахаа мартуузай. Тэнд ч байхгүй бол Resend the code дээр дарж кодоо дахин авна.

Чатуудаа харах

Нэвтэрсний дараа Inbox хэсэг нээгдэж, пэйж рүү тань ирсэн бүх чат жагсаалтаар харагдана. Эндээс харилцагчидтайгаа чатлах боломжтой.

Дэлгэцийн дээд хэсэгт пэйжийн тань нэр, доод хэсэгт Inbox болон Settings гэсэн хоёр цэс байна.

Bot Inbox нь зөвхөн чатаа удирдах апп тул чатлахаас өөр зүйл хийх боломжгүй. Өрөлт болон бусад тохиргоог аппаас хийж болохгүй.

Meta Business Suite-ээр чатлавал харилцагчаа буцаагаад бот руу шилжүүлэх боломжгүй байдаг. Тиймээс утаснаасаа чатлахдаа Bot Inbox аппыг ашиглаарай.