Messenger/IG (#200) User does not have sufficient administrative permission for this action on this page

Пэйжийг холбосон хүнд хангалттай эрх байхгүй, эсвэл 2FA асаагүй үед гарна. Бүрэн эрх олгож, 2FA асаагаад Smartbot дээр пэйжээ дахин холбоно.

6 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Messenger/IG (#200) User does not have sufficient administrative permission for this action on this page. If the page business requires Two Factor Authentication, the user also needs to enable Two Factor Authentication.

Пэйжийг Smartbot-д холбосон Facebook хэрэглэгчид тухайн үйлдлийг хийх хангалттай эрх байхгүй, эсвэл шаардлагатай хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) асаагүй үед энэ алдаа гарна.

Яагаад гардаг вэ?

  1. Бизнес портфолио 2FA шаарддаг: Meta-гийн тайлбараар бизнес портфолио 2FA шаарддаг бол түүнд хандах хүн бүр өөрөө 2FA асаасан байх ёстой. 90 хоногоос дээш хугацаатай зарим бизнес портфолид аюулгүй байдлын үүднээс 2FA заавал шаардлагатай болдог. Тиймээс өмнө нь хэвийн ажиллаж байсан пэйжид энэ алдаа гэнэт гарч болно.
  2. Холбосон хүний эрх буурсан: пэйжийг холбосон хүн бүрэн эрх (Full control) биш, хэсэгчилсэн эрхтэй (жишээ нь зөвхөн Messages) болсон, эсвэл пэйжээс хасагдсан.
  3. Холбосон ажилтан ажлаас гарсан: тухайн хүний эрхийг хассан ч Smartbot түүний token-оор ажилласаар байна.
  4. Зөвшөөрлийн цонхонд бүх эрхийг сонгоогүй: Smartbot-д холбох үед пэйж эсвэл зарим permission-ийг сонголгүй үлдээсэн.

Хэрхэн засах вэ?

Пэйжийг хэн холбосныг тодорхойлох

Панелийн баруун дээд хэсгээс пэйжийг аль Facebook админ холбосныг шалгана.

Тухайн хүний пэйжийн эрхийг шалгах

Facebook пэйжийн Settings → Page setup → Page access хэсэгт тэр хүн Facebook access-тэй, бүрэн эрхтэй (Full control / Everything) эсэхийг шалгана.

Пэйжийг бизнес портфолиор удирддаг бол Meta Business Suite → Settings → People хэсгээс тухайн хүнийг сонгож, Assets → Page дээр Full control эрх олгоно.

Хувийн Facebook акаунтад 2FA асаах

Accounts Center → Password and security → Two-factor authentication хэсгээс асаана. SMS-ээс илүү найдвартай тул Authenticator апп ашиглахыг зөвлөж байна.

Бизнес портфолийн 2FA шаардлагыг шалгах

Meta Business Suite → Settings → Business portfolio info → Business options → Two-factor authentication хэсгийг нээнэ. Admins only эсвэл Everyone гэж сонгосон бол холбогдох бүх хүн 2FA асаасан байх ёстой.

Smartbot дээр пэйжээ дахин холбох

Тохиргоо → Сувгууд хэсэгт орж Холболт сэргээх товчийг дарна. Facebook-ийн цонхонд Edit settings (Тохиргоог засах) дарж бүх пэйж болон бүх permission-ийг сонгоод зөвшөөрнө.

Энэ алхмыг өмнөх алхмуудыг хийсэн, бүрэн эрхтэй, 2FA асаасан акаунтаар хийх ёстой.

Дахин турших

Алдаа гарсан үйлдлийг (жишээ нь байнгын цэс хадгалах) дахин хийж шалгана.

Зөвлөмж

  • Пэйжийг ажилтны биш, байгууллагын эзэн эсвэл удаан хугацаанд ажиллах хүний акаунтаар холбоорой. Холбосон хүн ажлаас гарвал чатбот ажиллахаа больж болно.
  • Пэйжид бүрэн эрхтэй хүн дор хаяж 2 байлгаарай.
  • Пэйжийн эрхийг өөрчлөх, хүн хасахаасаа өмнө бидэнд мэдэгдээрэй.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх