(#551) This person isn't available right now
Бот тухайн хүн рүү мессеж илгээх боломжгүй үед гардаг алдаа. Хэрэглэгч хариу үйлдэл хийгээгүй, пэйжийг блоклосон, хаягаа хаасан, пэйжид насны хязгаарлалт байгаа, эсвэл мессеж хүлээн авахыг хаасан эсэхээс хамааран засна.
Алдааны мэдээлэлд ингэж харагдана: (#551) This person isn't available right now. - code: 551
Бот тухайн хүн рүү мессеж илгээх боломжгүй үед энэ алдаа гарна. Шалтгаан нь таван янз байдаг: заримыг нь өрөлт эсвэл пэйжийн тохиргоогоо засаж шийднэ, зарим нь хэрэглэгчийн өөрийнх нь үйлдлээс болдог.
Яагаад гардаг вэ?
- Хэрэглэгч хариу үйлдэл хийгээгүй: коммент автоматжуулалт хэрэглэгч рүү мессеж илгээсний дараа тэр хүн товч дарах, чат бичих, цэс дарах зэрэг хариу үйлдэл хийгээгүй байхад бот дахин мессеж илгээсэн. Facebook спамаас сэргийлж, хэрэглэгч чатад өөрөө хариу үйлдэл хийх хүртэл мэдээлэл илгээхийг хориглодог.
- Пэйжийг блоклосон: хэрэглэгч ботоос спам эсвэл таалагдаагүй мессеж хүлээн аваад пэйжийг тань блоклосон, эсвэл чатаа устгаад Ignore Messages (Мессеж үл тоох) горимд оруулсан.
- Хаяг идэвхгүй болсон: хэрэглэгч Facebook эсвэл Instagram хаягаа түр хаасан (Deactivate), эсвэл дүрэм зөрчсөний улмаас Meta хаягийг нь бүрмөсөн устгасан.
- Пэйжид нас, улсын хязгаарлалт тавьсан: пэйж тань зөвхөн 18+ насныханд харагдах гэх мэт хязгаарлалттай бол шалгуурт тэнцэхгүй (насанд хүрээгүй) хэрэглэгч рүү бот автоматаар хариу илгээж чадахгүй.
- Хэрэглэгчийн нууцлалын тохиргоо: хэрэглэгч аппынхаа Privacy Settings хэсэгт пэйжээс мессеж хүлээн авахгүй, эсвэл зөвхөн таньдаг хүмүүсээс мессеж авна гэж тохируулсан.
Хэрхэн засах вэ?
Хэрэглэгч хариу үйлдэл хийгээгүй бол
Эхний мессежид товч нэмж, хэрэглэгч товч дарсны дараа л дараагийн мессежүүд очдог болгоно.
- Панелийн Өрөлт цэс рүү орж, тухайн комментод хариулж буй өрөлтийг нээнэ.
- Хамгийн эхний мессежийн блокийн доор байх + Add Button эсвэл + Quick Reply товчийг дарна.
- Товчлуурт хэрэглэгчийг дарахад хүргэх үг бичнэ. Жишээ нь: “Үнэ үзэх”, “Мэдээлэл авах”, “Захиалах”.
- Дараагийн зураг, үнэ, текстийн блокуудыг эхний блокоос шууд биш, зөвхөн энэ товчлуураас сумаар холбоно.
- Баруун дээд буланд байх Publish товчийг дарж хадгална. Ингэснээр хэрэглэгч товч дарах хүртэл бот дараагийн мессежийг илгээхгүй хүлээнэ.
Хэрэглэгч пэйжийг блоклосон бол
Энэ нь техникийн алдаа биш, хэрэглэгчийн өөрийн үйлдэл тул ботын тохиргоогоор засах боломжгүй. Блоклосон эсэхийг ингэж шалгана:
- Өрөлт → Алдааны мэдээлэл цэс рүү орж, энэ алдаа гарсан хэрэглэгчийн нэр дээр дарж чат руу нь шилжинэ.
- Хэрэглэгчийн нэр “Facebook User” эсвэл “Instagram User” болж, зураг нь алга болсон бол тэр хүн таныг блоклосон гэсэн үг.
Хэрэглэгчийн хаяг идэвхгүй болсон бол
Идэвхгүй болсон хаяг руу мессеж илгээхэд гардаг тул системээс засах зүйл байхгүй.
- Ийм хэрэглэгч рүү дахин дахин мессеж, зарлал илгээж ботын үнэлгээг унагахгүйн тулд тухайн хэрэглэгчийн профайл руу орж Unsubscribe хийх эсвэл чатыг хаана.
- Энэ алдаа Алдааны мэдээлэл дээр харагдах ч ботын хэвийн ажиллагаанд нөлөөлөхгүй тул орхиж болно.
Пэйжид нас, улсын хязгаарлалт тавьсан бол
- Facebook пэйж рүүгээ админ хаягаар нэвтэрнэ.
- Пэйжийн Settings → Page Details эсвэл Privacy цэс рүү орно.
- Restrictions эсвэл Country/Age Restrictions хэсгийг олно.
- Насны хязгаарлалт дээр “18+” эсвэл өөр хязгаар тавьсан бол Public (Бүгдэд нээлттэй) болгож хадгална.
Ингэснээр насанд хүрээгүй хүмүүс коммент бичихэд бот алдаагүйгээр хариу илгээнэ.
Хэрэглэгч мессеж хүлээн авахыг хаасан бол
Хэрэглэгч чатаа хаасан тул бот хувийн чат нээж чадахгүй. Иймд коммент дээр нь хариу бичиж шийднэ.
- Чадварууд → Facebook Comment Automations цэс рүү орж, ажиллаж буй автоматжуулалтаа нээнэ.
- Коммент дээр нийтэд харагдах хариу бичих Public reply to comment хэсгийг идэвхжүүлнэ.
- Текстийн хэсэгт дараах хариултыг бичээд хадгална: “Сайн байна уу, таны хаяг нууцлалын хаалттай байгаа тул чатаар мэдээлэл очсонгүй. Та манай пэйжийн ‘Мессеж илгээх’ товчоор шууд чат бичиж мэдээллээ авна уу.”
Зөвлөмж
- Хэрэглэгч рүү Meta Business Suite-ээс нэг удаа гараар чат бичиж харилцааг хэвийн болгож болно. Дараа нь чатаа бот руу буцааж шилжүүлэхээ мартуузай.
- Хэрэглэгчид таныг блоклох тусам энэ алдаа ихэсдэг. Зарлалыг хэт ойрхон давтамжтай илгээх, хэрэгцээгүй сурталчилгаа явуулахаас зайлсхийгээрэй.
- Илгээж буй автомат мессеж бүрийнхээ доор “Бот унтраах” эсвэл “Unsubscribe” товч байрлуулж хэвшээрэй. Ингэвэл хэрэглэгч таныг блоклохын оронд ботоо унтраах боломжтой болж, пэйжийн үнэлгээнд сайнаар нөлөөлнө.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх