Алдааны мэдээллээ шалгах
Чатбот ажиллахгүй бол Өрөлт хэсгийн Алдааны мэдээллийг шалгаж, холболт салсан бол Тохиргоо → Сувгууд хэсгээс сэргээнэ.
Төлбөрөө зааврын дагуу, нэхэмжлэлийн дугаараа гүйлгээний утга дээр зөв бичиж амжилттай төлсөн, чатбот тань идэвхтэй байгаа мөртлөө ажиллахгүй байвал эхлээд алдааны мэдээллээ шалгана. Энэ зааварт алдааны мэдээллийг хаанаас харах, хамгийн түгээмэл алдаа болох холболт салсан үед холболтоо хэрхэн сэргээхийг харуулна.
Панел руу нэвтрэх
login.smartbot.mn хаягаар панел руугаа нэвтэрнэ.
Smartbot-ын аппликейшн зөвхөн чатыг хариуцдаг. Өрөлт болон бусад тохиргоог панел дээрээс, компьютер эсвэл утасныхаа хөтчөөр орж хийнэ.
Алдааны мэдээллийг нээх
Зүүн талын цэснээс Өрөлт хэсгийг нээнэ. Хуудасны хамгийн дээд хэсэгт байрлах гурван сонголтын баруун талынх нь Алдааны мэдээлэл юм.
Чатбот ажиллахгүй байх үед гарсан алдаануудыг эндээс харна. Дээр нь дарахад алдааны жагсаалт Төрөл, Тайлбар, Харилцагч, Огноо баганатай гарч ирнэ.
Түгээмэл алдааг таних
Хамгийн түгээмэл алдаа нь “Please go to Settings > Channels and reconnect your Messenger/Instagram bot” юм. Энэ нь Тохиргоо → Сувгууд руу орж холболтоо сэргээх хэрэгтэй гэсэн үг.
Ийм алдаа ихэвчлэн чатботын мэдээллээ удаан засаагүй үед, эсвэл төлбөрөө удаан төлөөгүй байгаад дахин төлж сэргээсэн үед гардаг. Энэ үед холболт түр салсан байдаг.
Сувгийн тохиргоог нээх
Тохиргоо → Сувгууд хэсэгт орно. Messenger-ийн алдаа бол Facebook Messenger, Instagram-ийн алдаа бол Instagram сувгийг сонгоно.
Холболт сэргээх
Доош гүйлгэж Эрхийг шинэчлэх хэсгийн Холболт сэргээх товчийг дарна.
Facebook-ийн цонх нээгдэж, өмнөх тохиргоогоор үргэлжлүүлэх (Continue) эсэхийг асууна. Энд Edit Settings товчийг дарна.
Пэйжээ сонгоод баталгаажуулах
Жагсаалтад өөрийн пэйжийг заавал чагталсан байх ёстой. Дараа нь Next дарна.
Доош гүйлгээд Done, дараа нь OK дарна. Пэйж тань чагтлагдсан үед л холболт сэргэнэ.
Холболтоо сэргээсний дараа алдааны мэдээллээ дахин шалгаарай. Алдааны мэдээлэлд ихэвчлэн засах заавар бичигдсэн байдаг тул тогтмол шалгаж байх нь зүйтэй. Тусламж хэрэгтэй бол Smartbot-ын дэмжлэгийн багтай холбогдоорой.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…