Bot Inbox аппыг Android утсанд суулгах

Play Store-оос Bot Inbox аппыг татаж суулгаад, Facebook хаяг дээрээ бүртгэлтэй имэйлээр нэвтэрч, пэйжийнхээ чатыг Android утаснаасаа хариулах алхмууд.

1:05 бичлэг5 алхамШинэчилсэн: 2026.10.01

Bot Inbox апп нь пэйжийнхээ чатыг гар утаснаасаа хариулахад зориулагдсан. Энэ зааварт аппыг Android утсанд суулгаж, нэвтрэх алхмуудыг харуулна. Нэвтрэхэд Facebook хаяг дээрээ бүртгэлтэй имэйл хаяг хэрэгтэй бөгөөд тэр имэйл рүү ирэх кодыг харах боломжтой байх шаардлагатай.

Play Store-оос Bot Inbox хайх

Утасныхаа Play Store аппыг нээнэ.

Хайлтын хэсэгт “Bot inbox” гэж бичээд хайна.

Аппыг суулгах

Хайлтын үр дүнгийн хамгийн эхэнд Bot inbox нэртэй апп гарч ирнэ. Цагаан дэвсгэр дээр хар өнгийн, хоёр нүдтэй чатны дүрс бүхий логотой, хөгжүүлэгч нь CodeDotCom гэж бичигдсэн байна.

Апп дээр дарж, Install товчийг дарж суулгана.

Имэйл хаягаа оруулах

Суулгаж дууссаны дараа аппыг нээнэ. Email талбарт Facebook хаяг дээрээ бүртгэлтэй имэйл хаягаа бичээд Continue товчийг дарна.

Баталгаажуулах кодоо оруулах

Verification code дэлгэц нээгдэж, таны оруулсан имэйл хаяг руу код илгээгдэнэ. Имэйлээ шалгаж, ирсэн 6 оронтой кодыг оруулна.

Код ирээгүй бол имэйлийнхээ спам хавтсыг шалгана. Тэнд ч байхгүй бол Resend the code дээр дарж кодыг дахин илгээлгэнэ.

Пэйжийнхээ чатыг удирдах

Нэвтэрсний дараа дэлгэцийн дээд хэсэгт пэйжийн тань нэр, доор нь харилцагчдын чатын жагсаалт харагдана. Доод хэсэгт Inbox, Settings гэсэн хоёр цэс байна.

Одоо та пэйжийнхээ чатыг утаснаасаа удирдах боломжтой боллоо.

Bot Inbox апп нь зөвхөн харилцагчдын чат буюу инбоксыг удирдахад зориулагдсан. Чатлахаас өөр зүйл хийх боломжгүй. Өрөлт үүсгэх, засах болон чатботын тохиргоо хийх ажлыг апп дээрээс хийж болохгүй тул панелаасаа хийнэ.

Business Suite-ээр хариулбал харилцагчаа буцааж бот руу шилжүүлэх боломжгүй байдаг. Тиймээс пэйжийнхээ чатыг утаснаасаа хариулахдаа Bot Inbox аппыг ашиглаарай.