Message failed to send because another app is controlling this thread now (code: 10)

Пэйжийн чат Smartbot биш Meta Business Suite-ийн хяналтад байгаа үед гардаг алдаа. Чатыг бот руу буцааж, Advanced messaging хэсэгт Appcontx-ийг үндсэн апп болгож засна.

5 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Message failed to send because another app is controlling this thread now - code: 10

Пэйжийн чат Smartbot-оор биш, Meta Business Suite-ээр явж байгаа тул чатбот ажиллахгүй байна гэсэн үг. Чатыг бот руу буцааж, пэйжийн тохиргоонд Smartbot-ын Facebook апп болох Appcontx-ийг үндсэн апп болгоно.

Хэрхэн засах вэ?

Чатыг бот руу буцаах

Meta Business Suite болон Smartbot-ын Харилцан яриа хэсэгт тухайн чат “ажилтантай холбогдсон” эсэхийг шалгаад, бот руу буцаана.

Advanced messaging-ийг нээх

Facebook пэйж дээрээ Professional dashboard → Page access руу орно. Хайлтад “Advanced messaging” гэж бичээд Advanced messaging хэсгийг нээнэ.

Receiver-ийг шалгах

Messenger receiver эсвэл Instagram receiver дээр Appcontx тохируулагдсан эсэхийг шалгана.

Take control of conversations-ийг асаах

Appcontx → Edit хэсэгт Take control of conversations асаалттай эсэхийг шалгаад, унтраастай байвал асаана.

Default routing app-ийг тохируулах

Advanced messaging хэсгийн Messenger conversation routing (Instagram бол Instagram conversation routing) руу орж, Default routing app дээр Appcontx-ийг сонгоно.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх