Boost content дээр код авахад алдаа гарах
Бүүст контентод зориулсан өрөлтийн кодыг авахад алдаа гарвал эхний блокт custom field ашигласан байна. Эхний блокоос {first_name} гэх мэт custom field-ийг устгаж засна.
Бүүст хийх контентод зориулсан өрөлтийн кодыг авахад алдаа гарвал өрөлтийн эхний блокт custom field ашигласан байна. Кодыг авахын тулд эхний блокийн custom field-ийг устгах шаардлагатай.
Хэрхэн засах вэ?
Өрөлтийн эхний блокийн текстийг шалгана. Жишээ нь “Сайн байна уу? {first_name}” гэж бичсэн бол {first_name} хэсгийг арилгана.
Дараа нь өрөлтийн баруун дээд буланд байрлах гурван цэг (⋯) дээр дарж Get JSON for Messenger Ads гэснээр кодоо дахин авна.
Энэ нь Smartbot-ын биш, Facebook-ийн хязгаарлалт юм. Facebook сурталчилгааны мэндчилгээнд хүний нэрийг өөрөө оруулдаг.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх