Өрөлт үүсгэх
Чатботын панелийн Өрөлт цэснээс шинэ өрөлт нэмж, нэр өгөөд өрөлтийн цонхыг нээх хүртэлх алхмууд.
Чатботоор хэрэглэгчид илгээх мессеж, товчлуураа өрөлт дотор бэлддэг тул чатботоо тохируулах ажил шинэ өрөлт үүсгэхээс эхэлнэ. Энэ зааварт “Undsen tses” (Үндсэн цэс) нэртэй шинэ өрөлт үүсгэж, өрөлтийн цонхыг нээх хүртэлх алхмуудыг харуулна. Эхлэхээс өмнө чатботын панелдаа нэвтэрсэн байх шаардлагатай.
Бичлэгт панел англи хэл дээр харагдаж байгаа. Монгол хэл дээрх панелд цэс, товчлуурын нэр монголоор гарна.
Өрөлт цэсийг нээх
Зүүн талын цэснээс Өрөлт (Flows) дээр дарна. Өрөлтийн хуудас нээгдэж, өрөлтүүдээ ангилсан хавтаснууд харагдана.
Шинэ өрөлт нэмэх
Хуудасны баруун дээд хэсэгт байрлах Нэмэх (Add) товчийг дарна. Шинээр нэмэх (Add New) цонх гарч ирнэ.
Өрөлтөд нэр өгөх
Name талбарт өрөлтийн нэрийг бичнэ. Жишээ нь “Undsen tses”. Дараа нь жагсаалтаас танихад хялбар нэр өгөөрэй.
Нэрээ бичсэний дараа Үргэлжлүүлэх (Continue) товчийг дарна.
Өрөлтийн цонхыг шалгах
Хэсэг ачаалсны дараа шинэ өрөлтийн цонх нээгдэнэ. Зүүн дээд буланд өрөлтийн нэр, цонхны голд Эхлэх (Start) тэмдэгтэй Мессеж илгээх (Send Message) блок бэлэн харагдана.
Өрөлтийнхөө агуулгыг энэ блокоос эхлэн бүтээнэ. Баруун дээд буланд Нийтлэх (Publish) товч байрлана.
Шинэ өрөлт хоосон блоктой үүсдэг. Блокт контентоо нэмээд Нийтлэх товчийг дарж өрөлтөө нийтэлнэ. Instagram-д зориулсан өрөлтийн онцлогийг “Instagram-ийн өрөлт үүсгэх” заавраас үзнэ үү.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх