Үг таних цэсийг үр дүнтэй ашиглах
Хэрэглэгчийн бичсэн түлхүүр үгийг таньж, тохирох өрөлт эсвэл текст хариултыг автоматаар илгээх тохиргоо.
Чатбот тань бэлэн байхад ч хэрэглэгчид товчлуур дарахгүйгээр “Сайн уу”, “Үнэ хэд вэ?”, “Мэдээлэл авъя” гэх мэтээр, эсвэл бүтээгдэхүүний нэрийг шууд бичих нь элбэг. Үг таних цэсээр ийм түлхүүр үгэнд ямар өрөлт эсвэл текст хариулт илгээхийг тохируулна. Үүний өмнө илгээх өрөлтүүдээ (бүтээгдэхүүн, үйлчилгээ, үндсэн цэс, хаяг, утас зэрэг холбоо барих мэдээлэл, ажилтантай холбогдох гэх мэт) бэлдсэн байх шаардлагатай.
Үг таних цэсийг нээх
Зүүн талын цэсний Зарлал хэсгийн дээр байрлах Үг таних цэсийг нээнэ. Энд ботод түлхүүр үгсээ таниулж өгнө.
Шинэ түлхүүр үг нэмэх
Баруун дээд буланд байрлах Add товчийг дарна. User Message болон Bot Response гэсэн хоёр хэсэг гарч ирнэ.
Илгээх өрөлтөө сонгох
Bot Response хэсэгт Flow сонгогдсон үед жагсаалтаас бэлдсэн өрөлтөө сонгоно. Жишээ нь үндсэн цэсийн өрөлтийг (Main menu) сонгоно.
Түлхүүр үгсээ оруулах
User Message хэсэгт хэрэглэгчийн бичиж болох түлхүүр үгсийг оруулна. Жишээ нь хүмүүс мэндчилгээ бичвэл үндсэн цэс илгээгдэхээр тохируулж болно.
Хүн бүр өөр өөрөөр бичдэг тул боломжит бүх хувилбарыг тооцож нэмнэ. Шинэ мөр нэмэхдээ Add More дээр дарна:
- Англиар: hi, hello
- Латин үсгээр: sain uu, sn uu
- Кирилл үсгээр: сайн уу, сайн байна уу, сн бн уу, байна уу
Эсвэл текстээр хариулах
Bot Response хэсгийн Text Message гэснийг сонговол тухайн үгийг бичсэн хүнд өрөлтийн оронд текст мессеж илгээнэ. Жишээ нь: “Сайн байна уу. Манай чатботод холбогдсонд баярлалаа. Та автомат хариулагчаас мэдээллээ авна уу.”
Хадгалж, жагсаалтаас шалгах
Save дарна. Түлхүүр үгс тань User Message, Bot Response, Status баганатай жагсаалтад харагдана.
Жишээ нь “hotel” гэж бичвэл Welcome өрөлт, “medeelel” гэж бичвэл Main menu өрөлт, “sain baina uu” гэж бичвэл “Ажилтантай холбогдох” өрөлт илгээгдэнэ.
Түлхүүр үгсээ асаах, унтраах
Status сэлгүүрээр аль түлхүүр үгийг ажиллуулж, алийг нь унтраахаа тохируулна.
Жишээ нь Smartbot өөрийн пэйж дээр хиймэл оюун ухаант чатбот ашигладаг тул зөвхөн шаардлагатай хэдэн өрөлтөө түлхүүр үгээр тохируулж, бусдыг нь унтраасан байдаг. Та ч өөрийн хэрэгцээнд тааруулан хэрэглэгчээс ирж буй мессежүүдийг зохицуулаарай.
Fallback flow ашиглах эсэхээ шийдэх
Тохиргоо цэсний хамгийн эхэнд Fallback flow тохиргоо байна. Хэрэглэгчийн бичсэн үг ямар ч түлхүүр үгтэй таараагүй үед аль өрөлтийг илгээхийг эндээс сонгоно. Энэ нь хэрэглэгчдэдээ огт хариулж чадахгүй, ботыг зөвхөн автомат хариулагчаар ажиллуулах хүмүүст зориулсан тохиргоо юм.
Гэхдээ хэрэглэгчидтэйгээ чатладаг бол энэ нь төвөг учруулж болно. Хэрэглэгч түлхүүр үгтэй таараагүй мессеж бичих бүрт үндсэн цэс илгээгдэж, дээр нь админ чат бичих тул хоёр гурван яриа зэрэг явагдана.
Анхаарах зүйл
- Олон төрлийн бүтээгдэхүүн зардаг бол бүтээгдэхүүн бүрийн нэрийг түлхүүр үг болгож болно. Жишээ нь хэрэглэгч “цамц хэд вэ?” гэж бичвэл “цамц” гэдэг үгийг таньж, цамцны тухай өрөлт илгээнэ.
- Банк гэх мэт, хэрэглэгчтэйгээ чатлахгүйгээр мэдээллээ чатботоор өгөх байгууллагад Fallback flow ашиглах нь тохиромжтой.
- Харин хэрэглэгчтэйгээ заавал чатлаж борлуулалт хийдэг, харилцагчаа татдаг, үйлчилгээ үзүүлдэг бол Fallback flow ашиглахгүй байх нь зүйтэй. Оронд нь Үг таних цэсийн үгийн сангаа баяжуулж, үг бүрт илгээх өрөлтөө нэмбэл илүү үр дүнтэй.
Бичлэгт панелийн өмнөх хувилбар харагдаж байгаа тул Add, User Message, Bot Response зэрэг зарим нэр англиар байна. Одоогийн панелд эдгээр нь монголоор харагдаж болно. Жишээ нь Fallback flow тохиргоо одоо Тохиргоо → Ерөнхий хэсэгт Үндсэн хариулт нэртэй байна.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn
Чатбот панел нээх
Асуулт, сэтгэгдэл
Ачаалж байна…