Instagram-ийн байнгын цэс тохируулах

Instagram чатын гурван зураастай цэсэнд өрөлт эхлүүлэх болон вэбсайт нээх товч нэмж, байнгын цэсээ тохируулна.

3:32 бичлэг8 алхамШинэчилсэн: 2026.09.28

Байнгын цэс нь Instagram чатын баруун талд байрлах гурван зураас (≡) дээр дарахад гарч ирдэг цэс юм. Facebook-ийн байнгын цэстэй адилхан ажилладаг. Өмнөх хичээлүүдэд Instagram-ийн өрөлт үүсгэх, идэвхжүүлэхийг үзүүлсэн бол энэ зааварт байнгын цэсээ тохируулахыг харуулна.

Instagram-ийн тохиргоог нээх

Панелийн Тохиргоо → Сувгууд → Instagram хэсэгт орно.

Байнгын цэсийг засах

Байнгын цэс хэсгийн Засах товчийг дарна.

Хэрэглэгч шууд бичих эсэхийг сонгох

Хамгийн дээд талд Гарнаас бичихийг зөвшөөрөх сонголт байна. Асаалттай үед хэрэглэгч шууд мессеж бичиж чадна. Унтраавал мессеж бичих хэсэг алга болж, хэрэглэгч заавал Эхлэх (Get Started) дээр дарж яриа эхлүүлнэ.

Энэ нь таны сонголтоос шалтгаална. Ихэвчлэн асаалттай байлгахыг зөвлөж байна.

Үндсэн цэсийн товч нэмэх

Шинээр нэмэх дээр дарна. Товчлуурын шошго талбарт цэсэнд харагдах текстийг бичнэ (жишээ нь “Үндсэн цэс”). Илүү гоё харагдуулахын тулд эможи нэмж болно.

Энэ товчлуур дээр дарах үед хэсгээс Өрөлт эхлүүлэх гэснийг сонгоод, Өрөлт сонгох жагсаалтаас үндсэн цэсийн өрөлтөө сонгоно. Дараа нь Хадгалах дарна.

Вэбсайт нээх товч нэмэх

Дахин Шинээр нэмэх дээр дарж, жишээ нь компьютерын эможитэй “Вэбсайт үзэх” товч нэмнэ.

Энэ товчинд мөн адил Өрөлт эхлүүлэх сонголтоор өөр өрөлт (жишээ нь “Холбоо барих”) холбож болно. Эсвэл Вэбсайт нээх гэснийг сонгож YouTube, вэбсайт гэх мэт дурын линк оруулж болно.

Линкээ оруулах

Жишээ болгож Smartbot-ын YouTube сувгийн линкийг оруулъя. Панелийн баруун дээд буланд, профайлын хажууд байрлах асуултын тэмдэг (?) дээр дарж YouTube суваг гэснийг сонгоно. Тэндээс Smartbot-ын заавар бичлэгүүдийг мөн үзэх боломжтой.

Линкийг хуулж аваад Вэбсайт нээх доорх талбарт буулгана. Шошгыг нь “YouTube хичээл” болгож өөрчлөөд Хадгалах дарна.

Байнгын цэсээ хадгалах

Бүх товчоо нэмсний дараа хуудасны баруун дээд буланд байрлах Хадгалах товчийг дарна. Ингэснээр байнгын цэс тань Instagram хаяг дээр гарч ирнэ.

Instagram дээр шалгах

Instagram дээр бизнесийн хаяг руугаа чат бичихээр орж, чатын баруун дээд буланд байрлах гурван зураас (≡) дээр дарна. Цэсэнд таны нэмсэн товчнууд харагдана.

“Үндсэн цэс” дээр дарахад үндсэн цэсийн өрөлт ажиллаж, “YouTube хичээл” дээр дарахад YouTube суваг нээгдэнэ.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.login.smartbot.mn

Чатбот панел нээх

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…