Facebook-ийн өөрийн автомат хариултыг унтраах

Чатбот холбосны дараа Meta Business Suite-ийн Inbox хэсгээс Facebook-ийн өөрийн автомат хариултуудыг унтрааж, чатботоо асуудалгүй ажиллуулна.

3:47 бичлэг5 алхамШинэчилсэн: 2026.09.28

Facebook пэйждээ чатбот холбосны дараа хамгийн түрүүнд хийх ажил бол Facebook-ийн өөрийн автомат хариултуудыг унтраах юм. Чатботгүй пэйжүүд эдгээрийг энгийн асуултад хариулахад ашигладаг ч бүрэн гүйцэд хариулт өгч чаддаггүй. Чатбот холбогдсон бол тэдгээр хэрэггүй болно.

Facebook пэйждээ орно

Facebook руу орж өөрийн пэйжээ нээнэ.

Пэйжийн профайл руу шилжинэ

Хувийн профайлаасаа пэйжийн профайл руу шилжинэ. Үүний тулд зүүн доод буланд байрлах Switch товчийг дарна. Баруун дээд булангаас ч мөн шилжих боломжтой.

Meta Business Suite-ийг нээнэ

Шилжсэний дараа зүүн цэснээс Meta Business Suite дээр дарна.

Inbox хэсгийн Automations руу орно

Inbox цэс рүү орж, дээд хэсэгт байрлах Automations дүрс тэмдэг дээр дарна.

Автомат хариултуудыг унтраана

Your automations жагсаалтад Messenger болон Instagram дээр ажилладаг Facebook-ийн автомат хариултууд харагдана, жишээ нь Save frequent replies, Frequently asked questions. Тус бүрийн Status баганын товчийг унтраана.

Эсвэл Edit дарж ороод, дээд хэсгийн асаах/унтраах товчийг унтраагаад Save changes дарна.

Ингэснээр өмнө тохируулсан Facebook-ийн автомат хариулт унтарч, чатботын автомат хариултууд асуудалгүй ажиллана.

Асуулт, сэтгэгдэл

Ачаалж байна…