Өрөлтийн блоктой танилцах
Өрөлт нь блокуудаас бүрдэнэ. Блок нэмэх, эхлэх блок болгох, нэр өөрчлөх, хооронд нь холбох, хувилах, устгах үндсэн үйлдлүүдийг тайлбарлана.
Өрөлт нь блокуудаас бүрдэнэ. Блок бүр нь ботын хийх нэг алхам бөгөөд блокуудыг хооронд нь холбож өрөлтөө бүтээнэ. Энэ зааварт блок сонгох, шинээр нэмэх, эхлэх блок болгох, нэр өөрчлөх, холбох, хувилах, устгах үйлдлүүдийг “Undsen tses” нэртэй өрөлт дээр харуулна. Эхлэхээс өмнө өрөлтөө үүсгээд, өрөлтийн цонхоо нээсэн байх шаардлагатай.
Бичлэгт панел англи хэл дээр харагдаж байгаа. Монгол хэл дээрх панелд цэс, товчлуурын нэр монголоор гарна.
Өрөлтийн цонхон дахь блокийг харах
Шинэ өрөлтийн цонхонд Эхлэх (Start) тэмдэгтэй нэг Мессеж илгээх (Send Message) блок бэлэн байна. Эхлэх тэмдэг нь өрөлт аль блокоос эхлэхийг заана.
Блокийн баруун доод буланд Үргэлжлүүлэх (Continue) гэсэн бичиг, хажууд нь жижиг дугуй цэг бий. Энэ цэгээр блокийг дараагийн блоктой холбоно.
Блок сонгож, зөөх
Блок дээр дарахад хүрээ нь цэнхэр болж, дээр нь жижиг дүрснүүдтэй хэрэгслийн мөр гарч ирнэ. Нэр өөрчлөх, хувилах зэрэг үйлдлийг энэ мөрөөс хийнэ.
Блокийг хулганаар чирж, цонхон дотор хүссэн газраа байрлуулна.
Шинэ блок нэмэх
Цонхны доод талд байрлах цэнхэр + товчийг дарна. Мессеж илгээх, Start Flow, Үйлдэл (Actions), Condition, Send Email, Split Traffic, Wait, Landing Page, Add Notes зэрэг сонголттой жагсаалт нээгдэнэ.
Жагсаалтаас Мессеж илгээх гэснийг сонгоход “Send Message #1” нэртэй шинэ блок цонхонд нэмэгдэнэ.
Эхлэх блокийг солих
Өрөлтийг өөр блокоос эхлүүлэхийн тулд тухайн блок дээрээ дарж, хэрэгслийн мөрөөс гурвалжин дүрстэй Эхлэх алхам болгож тохируулах (Set as starting step) товчийг дарна.
Эхлэх тэмдэг энэ блок руу шилжинэ. Эхлэх блокийн хэрэгслийн мөрөнд энэ товч болон Устгах (Delete) товч харагдахгүй.
Блокийн нэрийг өөрчлөх
Блок дээр дарж, хэрэгслийн мөрөөс “T” дүрстэй Нэр өөрчлөх (Rename) товчийг дарна.
Гарч ирэх цонхонд шинэ нэрээ бичээд Хадгалах (Save) товчийг дарна. Энэ жишээнд хоёр блокийг “Block 1”, “Block 2” гэж нэрлэсэн.
Блокуудыг хооронд нь холбох
Эхний блокийн Үргэлжлүүлэх гэсний хажуух дугуй цэг дээр дарж, дараагийн блок руу чирээд тавина.
Хоёр блокийн хооронд сумтай шугам үүсэж, дугуй цэг будагдана. Ингэснээр эхний блокийн дараа хоёр дахь блок ажиллана.
Блок хувилах, устгах
Блок дээр дарж, хэрэгслийн мөрөөс Хувилах (Duplicate) товчийг дарахад тухайн блокийн хуулбар ижил нэртэйгээр үүснэ.
Хэрэггүй блокоо сонгоод, хогийн савны дүрстэй Устгах товчийг дарж устгана.
Блокуудын холбоосыг салгах
Хоёр блокийг холбосон шугам дээр дарахад шугам дээр хогийн савны дүрс гарч ирнэ. Энэ Устгах товчийг дарахад холбоос устаж, блокууд тусдаа үлдэнэ.
Өөрчлөлт хийх бүрд цонхны дээд талд Saving... гэж гарч, өрөлт автоматаар хадгалагдана. Өрөлтөө бэлэн болсны дараа Нийтлэх (Publish) товчийг дарж нийтэлнэ.
Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn
Чатбот панел нээх