Comment automation ажиллахгүй байна

Коммент автоматжуулалт ажиллахгүй бол холбосон өрөлт, эхний блокийн контент, Continue ашигласан эсэх, үйлчилгээний эрхээ шалгана.

4 алхамШинэчилсэн: 2026.11.04

Коммент автоматжуулалт коммент бичсэн хүнд хариу илгээхгүй байвал доорх нийтлэг шалтгаануудыг нэг бүрчлэн шалгана.

Яагаад гардаг вэ?

  1. Өрөлт алдаатай: автоматжуулалтад холбосон өрөлт алдаатай байна.
  2. Эхний блокт хэт олон контент: өрөлтийн хамгийн эхний блокт хоёр ба түүнээс олон контент орсон байна. Эхний блокт зөвхөн нэг контент, нэг товч байх ёстой.
  3. Continue ашигласан: Continue ашиглаж болохгүй. Үүний оронд товч ашиглан үндсэн цэс рүү холбох шаардлагатай.
  4. Үйлчилгээний эрх дууссан: үйлчилгээний эрх тань дууссан байж болно.

Хэрхэн засах вэ?

Холбосон өрөлтийг шалгах

Коммент автоматжуулалтад холбосон өрөлтийг нээж, алдаагүй эсэхийг шалгана.

Эхний блокийг засах

Өрөлтийн хамгийн эхний блокт зөвхөн нэг контент, нэг товч үлдээнэ. Үлдсэн контентоо тусдаа блок болгоод товчноос холбоно.

Continue-ийн оронд товч ашиглах

Continue ашигласан бол устгаад, оронд нь товч нэмж үндсэн цэс рүү холбоно.

Үйлчилгээний эрхээ шалгах

Үйлчилгээний эрх дууссан эсэхийг шалгахын тулд https://smartbot.mn/ вэбсайтын НЭВТРЭХ товч дээр дарж бүртгэлээрээ панел руугаа нэвтрэхэд хангалттай.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх