Messenger/IG (#100) Message cannot be empty, must provide valid attachment or text

Чатбот хоосон мессеж эсвэл хүчингүй хавсралт илгээх гэж оролдоход гардаг алдаа. Хоосон блок, хоосон custom field, AI болон External Request-ийн хариу, файлын URL-ийг шалгаж засна.

8 алхамШинэчилсэн: 2026.11.04

Алдааны мэдээлэлд ингэж харагдана: Messenger/IG (#100) Message cannot be empty, must provide valid attachment or text - code: 100

Чатбот Messenger эсвэл Instagram руу хоосон мессеж, эсвэл хүчингүй хавсралт илгээх гэж оролдоход энэ алдаа гарна. Мессеж бүрт текст эсвэл зөв хавсралт байх ёстой.

Яагаад гардаг вэ?

  1. Хоосон текст блок: Send Message блокт текст огт бичээгүй, эсвэл зөвхөн хоосон зай үлдээсэн.
  2. Хоосон custom field: текст нь зөвхөн {{ai_response}}, {{Response}} гэх мэт нэг талбараас бүрдэх ч тухайн хэрэглэгч дээр тэр талбар хоосон. Ихэвчлэн AI (OpenAI/ChatGPT) алхам хариу буцаагаагүй, External Request (API)-ийн mapping буруу, эсвэл хэрэглэгч мэдээллээ оруулаагүй үед тохиолддог.
  3. Хүчингүй хавсралт: зураг, видео, файлын блокийн URL хоосон, буруу, эсвэл хоосон custom field-ээс авсан.
  4. Хоосон динамик контент: API-аас ирсэн card, gallery хоосон буцсан.

Хэрхэн засах вэ?

Алдаа гарсан газрыг олох

Тухайн хэрэглэгчийн чат болон Алдааны мэдээлэл хэсгээс аль өрөлтийн аль алхам дээр алдаа гарсныг тодорхойлно.

Send Message блокуудыг шалгах

Хоосон текст блок, зөвхөн хоосон зайтай блок, контентгүй элементүүдийг устгана.

Custom field-ийн утгыг шалгах

Audience хэсэгт тухайн хэрэглэгчийн профайлыг нээж, мессежид ашигласан талбарт утга байгаа эсэхийг харна.

Condition нэмэх

Мессеж илгээхийн өмнө талбар хоосон биш эсэхийг шалгадаг Condition алхам тавина:

  • Утга байвал энгийн мессежээ илгээнэ.
  • Хоосон бол “Уучлаарай, түр хүлээнэ үү, оператор тантай холбогдоно” гэх мэт нөөц мессеж илгээнэ.

AI алхмыг шалгах

API key хүчинтэй эсэх, кредитийн үлдэгдэл, model-ийн нэр, timeout-ийг шалгана. Хариу зөв custom field-д хадгалагдаж байгааг нягтална.

External Request-ийг шалгах

Хүсэлтийг Test хийж хариуг нь харна. JSON path-ийн mapping зөв талбарт утга оноож байгааг шалгана.

Зураг, видео, файлын URL-ийг шалгах

URL товч болон зургийн URL бүр https://-ээр эхлэх ёстой. Мөн:

  • холбоос нийтэд нээлттэй, файл руу шууд хүрдэг байх ёстой (Google Drive-ийн хуваалцах хуудас биш);
  • файлын формат Messenger, Instagram-д дэмжигддэг байх ёстой.

Дахин турших

Өөрийн профайлаар өрөлтөө эхнээс нь туршиж, Алдааны мэдээлэл цэвэр байгааг шалгана.

Зөвлөмж

  • {{нэр}}, {{хариулт}} гэх мэт хувьсагч ашиглахдаа хажууд нь энгийн текст нэмээрэй. Ингэвэл хувьсагч хоосон байсан ч мессеж хоосон очихгүй.
  • AI холбосон бол API key болон кредитийн үлдэгдлээ тогтмол шалгаарай. Кредит дуусахад AI хоосон хариу буцааж, энэ алдаа гардаг.
  • Өрөлтөө өөрчилсний дараа өөрийн профайлаар нэг удаа туршаад нийтлээрэй.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх