Блокт контент нэмэх

Өрөлтийн блокт текст, зураг, карт, карусель зэрэг контент нэмэх, товчлуур болон Quick reply тохируулах алхмууд.

7:54 бичлэг10 алхамШинэчилсэн: 2026.10.01

Өрөлтийн блок бүрт хэрэглэгчид илгээх контентоо нэмж өгнө. Контент гэдэг нь текст, зураг, карт, товчлуур зэрэг ботын илгээх мессежийн агуулга юм. Энэ зааварт Messenger-ийн блок дээр контентын төрлүүдийг нэг нэгээр нь нэмж үзнэ. Эхлэхээс өмнө өрөлтөө үүсгэсэн байх шаардлагатай.

Бичлэгт панел англи хэл дээр харагдаж байгаа. Монгол хэл дээрх панелд цэс, товчлуурын нэр монголоор гарна.

Блокоо нээж, контентын төрлүүдийг харах

Өрөлтийн цонхонд Эхлэх (Start) хэсгийн доорх блок дээр дарна. Зүүн талд блокийн тохиргоо нээгдэж, Мессежийн төрөл (Message Type) болон Контент нэмэх (Add Content) товч харагдана. Энэ жишээнд мессежийн төрөл нь Messenger байна.

Контент нэмэх дээр дарахад нэмж болох контентын төрлүүд жагсаалтаар гарна: Текст (Text), Image, Card, Carousel, Get User Data, Video, GIF, Typing, Notification Request, File, Үйлдэл (Actions), Collection.

Текст мессеж бичих

Жагсаалтаас Текст гэснийг сонгоно. “Type a message...” гэсэн талбар гарч ирнэ. Энд хэрэглэгчид илгээх мессежээ бичнэ. Жишээ нь “Сайн байна уу?”.

Бичсэн текст тань өрөлтийн цонхон дахь блок дээр шууд харагдана.

Хэрэглэгчийн нэр, эможи оруулах

Текстийн талбарын баруун доод буланд хоёр жижиг дүрс бий. </> хэлбэрийн дүрс дээр дарахад First Name, Last Name, Full Name, Email, Phone, Profile Image гэсэн жагсаалт гарна. Full Name гэснийг сонговол текстэд {{full_name}} гэсэн тэмдэглэгээ орно. Энэ нь мессеж хүлээн авч буй хэрэглэгчийн бүтэн нэрийг илэрхийлнэ.

Инээмсэглэсэн царайтай дүрс дээр дарж эможи сонгоно. Жишээ мессеж: “Сайн байна уу? {{full_name}} Бидэнтэй холбогдсонд баярлалаа. Та манай цэстэй танилцана уу”.

Мессежид товчлуур нэмэх

Текстийн доорх Товчлуур нэмэх (Add Button) дээр дарж товчлуур нэмнэ. Нэг мессежид гурав хүртэл товчлуур нэмж болно.

Нэмсэн товчлуур дээрээ дарахад Засах (Edit) цонх нээгдэнэ. Товчлуурын шошго (Button Label) талбарт товчлуурын нэрийг бичнэ (жишээ нь “Товч 1”). Энэ товчлуур дээр дарах үед (When This Button is Pressed) хэсгээс товчлуурын хийх үйлдлийг сонгоно:

  • Мессеж илгээх (Send Message)
  • Вэбсайт нээх (Open Website)
  • Call Number
  • Perform Action
  • Өөр өрөлт эхлүүлэх (Start Another Flow)
  • Start Another Step
  • Start External Step

Дараа нь Хадгалах (Save) товчийг дарна.

Товчлуурыг шинэ мессежтэй холбох

Товчлуурын Засах цонхноос Мессеж илгээх гэснийг сонговол “Send Message #1” нэртэй шинэ блок үүсэж, товчлууртай шугамаар холбогдоно. Хэрэглэгч товчлуур дээр дарахад энэ блокийн контент илгээгдэнэ.

Шинэ блокийн Мессежийн төрөл анхдагч байдлаар Omnichannel байдаг. Энэ жишээнд Messenger болгож солино.

Зураг нэмэх

Шинэ блокийн Контент нэмэх дээр дарж Image гэснийг сонгоно. Upload Image дээр дарж зургаа оруулна. Эсвэл Insert Link дээр дарж, зургийн линкийг Image Link талбарт буулгана.

Зургийн доор мөн Товчлуур нэмэх байгаа тул зурагт товчлуур нэмж болно.

Контент бүрийн баруун талд гурван жижиг дүрс бий. Тэдгээрээр контентыг устгах, дээш доош зөөх, хувилах боломжтой.

Товчлуураар вэбсайт нээх эсвэл өөр өрөлт эхлүүлэх

Хоёр дахь товчлуурын Засах цонхноос Вэбсайт нээх гэснийг сонгож, нээгдэх вэбсайтын хаягийг оруулна. Ийм товчлуур өөр блоктой холбогдохгүй тул блок дээр холбох цэггүй харагдана.

Гурав дахь товчлуурт Өөр өрөлт эхлүүлэх гэснийг сонговол “Start Flow #1” нэртэй блок үүснэ. Зүүн талын Өөр өрөлт эхлүүлэх жагсаалтаас (эхэндээ “Nothing selected” гэж харагдана) эхлүүлэх өрөлтөө сонгоно. Жишээ нь “Ажилтантай холбогдох”.

Карт болон карусель нэмэх

Эхний блок руугаа буцаж, Контент нэмэх цэснээс Card эсвэл Carousel гэснийг сонгоно. Карт нь зураг, гарчиг, тайлбар, товчлуурыг нэг дор харуулдаг контент юм. Картын талбарууд:

  • Upload Image эсвэл Insert Link: картын зураг
  • Title (Required): гарчиг, заавал бөглөнө
  • Subtitle: нэмэлт тайлбар
  • Card URL: картад холбох линк
  • Товчлуур нэмэх: гурав хүртэл товчлуур. Картын товчлуурын үйлдлүүдэд Share гэсэн сонголт нэмэгдсэн байдаг.

Carousel нь хэд хэдэн картыг зэрэгцүүлэн харуулна. Картын баруун талын + тэмдэг дээр дарж дараагийн картыг нэмнэ. Энэ жишээнд 10 карт нэмсэн. Доорх жижиг дүрсүүд дээр дарж картуудын хооронд шилжинэ.

Картын зүүн дээд буланд байрлах хоёр дүрсээр зургийн хэлбэрийг өргөн эсвэл дөрвөлжин болгож солино.

Видео, Get User Data, Typing контент нэмэх

Контент нэмэх цэсний Video дээр хулганаа аваачихад Upload Video болон Facebook Video гэсэн хоёр сонголт гарна.

Get User Data гэснийг сонговол асуултаа бичих талбар, Засах товч болон “Awaiting user reply” гэсэн бичиг нэмэгдэнэ. Бот асуултаа илгээгээд хэрэглэгчийн хариуг хүлээнэ. Блок дээр “Data was saved” гэсэн гаралт шинээр гарна.

Typing гэснийг сонговол “Typing for 2 Seconds” гэсэн контент нэмэгдэнэ. Дараагийн мессежийн өмнө бот бичиж байгаа мэт харагдах хугацааг секундээр тохируулна.

GIF, Notification Request, File, Үйлдэл (Actions), Collection төрлүүдийг энэ зааварт авч үзээгүй.

Quick reply нэмэх

Контентын доорх Quick reply дээр дарж нэмнэ. Quick reply нь блокийн мессежийн доор тусдаа жижиг товч хэлбэрээр харагдана.

Нэмсэн Quick reply дээрээ дарж Засах цонхыг нээгээд, Товчлуурын шошго талбарт нэрийг нь бичнэ (жишээ нь “буцах”). Үйлдлийн сонголтууд нь Мессеж илгээх, Perform Action, Өөр өрөлт эхлүүлэх, Start Another Step, Start External Step байна. Сонгоод Хадгалах дарна.

Нэг блокт хэд хэдэн Quick reply нэмж болно. Энэ жишээнд тавыг нэмсэн.

Өөрчлөлт хийх бүрт дээд хэсэгт “Saving...” гэж гарч, автоматаар хадгалагдана. Контентоо бэлэн болгосны дараа баруун дээд буланд байрлах Нийтлэх (Publish) товчийг дарна.

Энэ тохиргоог Чатбот панелд хийнэ.new-cp.smartbot.mn

Чатбот панел нээх